Монгол улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга А/333 тоот захирамж гарган зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэхүү захирамжийн хэрэгжилт өнөөдрөөр дуусгавар болсноор үсчин, гоо сайхан, зах худалдааны төвүүдийн хүнсний тасаг, ломбард, хими цэвэрлэгээ, авто худалдаа, засварын төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин фитнесс, спорт заал, уулын ам болон баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа нээгдээгүй хэвээр байгааг анхаарууллаа.