Иргэдийг цэргийн хуаранд байрлуулахгүй
Цаашид Сөүл, Токио, Москва, Истанбулын тусгай нислэгээр ирэх иргэд бүгд хоногийн 50000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж байгааг анхаарна уу
Цаашид Сөүл, Токио, Москва, Истанбулын тусгай нислэгээр ирэх иргэд бүгд хоногийн 50000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж байгааг анхаарна уу
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ болон тусгай бэлтгэгдсэн тусгаарлах байр руу тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг анхаарна уу.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 21.
Хорио цээрийн дэглэм тогтоож баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан ахуйн хүрээний архидал нэмэгдэх болжээ.
БНСУ-д буй монгол иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай штабаас сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд ОБЕГ, ГХЯ, МИАТ ТӨХК-ийн холбогдох албан тушаалтнууд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах эхний нислэг 2020 оны 03 дугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ.
Уг иргэний ойрын хавьтал болох "Оюутолгой" компанийн байранд тусгаарлагдсан долоон хүн, Дархан-Уул аймаг тусгаарлагдсан нэг, нийт найман хүний шинжилгээний хариугаар COVID-19 вирус илрээгүй байна.
"БНСУ-ын Тэгү хотод байдаг Монгол Улсын иргэн 28 настай Б-д ханиадны шинж тэмдэг илэрсэн тул хоёрдугаар сарын 23-ны өдөр дүүргийнхээ эмнэлэгт хандан шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан бөгөөд COVID-19 вирус илэрсэн. Гэхдээ тус улсын мэдээллэснээр вирусийн хэмжээ маш бага байсан тул уг иргэнийг гэрийн хорионд байх зөвлөмж өгч, эмчилгээ бичиж өгч буцаасан. Тухайн иргэн 14 хоног гэртээ тусгаарлагдсаны дараа давтан шинжилгээг хоёр удаа өгөхөд сөрөг хариу гарсан. Өнөөдрийн байдлаар тухай иргэн эрүүл саруул байна.
БНСУ-д буй монгол иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ-т 12:00 цагаас Улсын онцгой комиссын шуурхай штабаас сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна. Хэвлэлийн хуралд ОБЕГ, ГХЯ, МИАТ ТӨХК-ийн холбогдох албан тушаалтнууд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн "COVID-19" вирусний халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруй Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад "Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна. Хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй" тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөсөн.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.14/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 20. Санчир гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларснаас цас эрчимтэй хайлж, шар усны үер болох нөхцөл бүрдэж байна.
Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Үхрийн нуруу, сээр, хааны цул мах 20000” гэсэн махны үнийн зураг тавьсан, үүнийгээ засаж, фотошопоор завсарласан зургийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна.
Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан ШӨХТГ-аас хэрэглэгчиддээ улам илүү хүрч ажиллах үүднээс “Хэрэглэгчийн утас -115” төлбөргүй ярианы дугаарыг албан ёсоор ажиллуулж эхэллээ.
Хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, ЗАА-ны хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл хийлээ.
Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронвируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгууллатаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгууллаа.
БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу, бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Халдвар авсан Франц улсын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарсан. Фран улсын биеийн байдал тогтвортой, тайван байгаа. Шаардлагатай зүрх, судасны чиглэлийн эмч нарыг дайчлан ажиллуулж байна.