"Төрийн далбааны өдөр"-ийн бэлтгэл хангагдаж байна
Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн түүхтэй. Үүнтэй уялдан иргэдэд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдрийг “Төрийн далбааны өдөр” болгон төрийн цэргийн хүрээний анги нэгтгэл ёслолын жагсаалаар алхан жанжин Д.Сүхбаатарын талбайд ард олонтойгоо тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.



















