С.Марал-Од: Гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгдсөндөө баяртай байна
Энэ шоунд орохоос өмнө дуунд хайртай маш том хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсан. Одоо ч тийм л байгаа. Гэхдээ энэ дэлхийн хэмжээний шоунд оролцоод олон зүйлийг сурч мэдсэн. Мөн маш сайхан хамт олонтой болсон. Энэ шоунд оролцсон хамгийн том амжилт маань гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Гэр бүлийнхэн маань урлагийн хүн болохыг төдийлөн сайн дэмждэггүй байлаа. Энэ шоунд оролцсоноор маш сайн дэмждэг болсон.


















