Геннисийн эзэн таалал төгсчээ
Дэлхийн хамгийн өндөр настай, Японы иргэн Мисао Окава өчигдөр 18.00 цагийн үед 117 настайдаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Дэлхийн хамгийн өндөр настай, Японы иргэн Мисао Окава өчигдөр 18.00 цагийн үед 117 настайдаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Оросын улстөрч Борис Немцовын үхлийн гол гэрч Украины загвар өмсөгч Анна Дурицкаяг энэ амралтын өдөр Москва хотноо авчирч, сэжигтнүүдийг таниулахаар болсон гэж “www.telegraph.co.uk” мэдээллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Моксва хотноо зохион байгуулагдах агуу их ялалтын баярт Украины Ерөнхийлөгч Петр Порошенког уриагүй. Урилга явуулаагүй” гэж мэдэгджээ.
Туркийн нийслэл Истанбул хотын шүүхийн танхимд зэвсэглэсэн хоёр этгээд прокурор барьцаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаа нарын өөдөөс гэмт этгээдүүд гал нээжээ.
Швейцарийн Лозанна хотноо Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны Гадаад хэргийн сайд нар буюу “Р5+1” Ираны талтай Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хуралдаж буй тухай “www.thedailystar.net” мэдээллээ.
“ВВС” агентлаг оцон шувуу нисч буй бичлэгийг сайтдаа байршуулжээ. Тус агентлагийн сэтгүүлчид “оцон шувуу үнэхээр нисдэг” хэмээн твиттертээ жиргэж, үзэгчдээ жинхэнэ утгаар хуурсан гэдэг.
Сөрөг хүчин “Бүгд найрамдах” намын дэмжигчдийн дунд явуулсан интернэт санал асуулгаар, саналаа өгсөн иргэдийн 40-өөс дээш хувь нь Ерөнхийлөгч Барак Обамагийн улс төрийн шийдвэрээс айдаг хэмээн хариулжээ.
Урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч ялагдал хүлээж, Бухари ялалт байгуулжээ. Нийт сонгогчдын 60-аас дээш хувь нь Бухаригийн төлөө саналаа өгсөн гэж сонгуулийн хорооноос мэдээлж, эцсийн дүн энэ сарын 7-нд гарна гэжээ
НҮБ энэ оны төсөвтөө Украины зүүн хязгаарын Луганск, Донецк мужид илгээх хүнсний тусламжийн мөнгийг тусгаагүйгээс болж, хүнсний тусламжаа зогсоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Альпийн нуруунд осолдсон Германы “Airbus A-320” онгоцны ахмад Патрик Сонденхаймер осолтой ямар ч хамааралгүй хэмээн “Germanwings” компаниас мэдээлсэн байна.
Германы Аюулгүй зөвлөлийн мэдээлснээр “Энэ амралтын өдөр 70 эмэгтэй Сири улсаар дамжин, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн” гэв.
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон ирэх сарын эцсээр амаржиж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Энэхүү мэдээллийг ханхүү баталсан байна.
Орост хоригдож буй Украины нисгэгч Надежда Савченко ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд захиа явуулж, суллахыг хүссэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр захиандаа Оросын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа бичжээ.
Чилийн хойд хэсэгт үер буусны улмаас 174 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Мөн 11 мянган хүн орон гэрээ алдаж, 41 хүн сураггүй алга болсон гэж тус улсын Онцгой байдлын яамнаас мэдэгдэв.
Цог золбоотой, сэргэлэн байх нь бүтэн нойртой шууд хамааралтай. Их Британийн “www.mirror.co.uk” сайт кофегүйгээр нойроо сэргээх аргуудыг нэрлэж байна.
“Sony World Photography Awards” тэмцээний энэ жилийн ялагчид тодорсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Ялагчдыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 96 мянга гаруй бүтээлээс сонгон шалгаруулж, шилдгийг шилдэг 14 зургийг тодруулжээ. Ирэх тавдугаар сарын 1-18-ны өдрүүдэд Лондон хотын Сомерсет хауст шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах гэнэ.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч Ислам Каримов сонгогчдын 90.39 хувийн санал авч, улиран сонгогдох боломжтой болжээ. Ерөнхийлөгчийн төлөө нийтдээ 18.942 сая хүн саналаа өгсөн байна
АНУ-ын Мерилэнд мужийн Форт-Миде дэх Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төв байр руу хоёр этгээд халдахыг завдсан тухай “www.mirror.co.uk” мэдээллээ.
Альпийн нуруунд осолдсон Германы “Airbus A-320” онгоцыг санаатайгаар сүйрүүлж, 150 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаад байгаа Германы “Germanwings” компанийн хоёрдугаар нисгэгч Андрес Любицийг тун удахгүй аав болох гэж байсныг “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Номхон далайн Папау-Шинэ Гвиней улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас цунами үүсч, 10 гаруй байшинг нураасан гэж албаныхан мэдээлэв.