"Элсэгчдийн хар дарсан зүүд" гэгддэг Хятадын гаокао шалгалт хэрхэн явагддаг вэ
Шалгалтын үеэр хуулах ямар ч боломжгүй. "Шипи" бэлдэж ирсэн бол тэр дор нь танхимаас хөөж, гурван жил шалгалт өгөх эрхгүй болдог гэнэ. 2015 оноос эхлэн БНХАУ-ын Эрүүгийн хуульд нэмэлт заалт оруулж, гаокао шалгалтын үеэр луйвар хийвэл эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн, долоо хүртэлх жилийн ялтай байхаар тусгажээ. Шалгалтын үеэр гар утас ашиглах боломжгүй, орох хэсэгт металл илрүүлэгчээр элсэгчдийг шалгаж, утас, бусад төхөөрөмжүүдийг бүгдийг нь хураахын дээр сүлжээ унагаах төхөөрөмж ашигладаг юм байна.



















