Энэтхэгт 300 хүний амь авч одсон ослын шалтгааныг урьдчилан тогтоожээ
Тодруулбал, хурдны галт тэргэнд үндсэн зам руу орох дохио өгсөн ч дараа нь дохио өөрчлөгдсөн байна. Галт тэрэг депо руу галт тэрэгнүүдийг хүргэхэд ашиглагддаг зэргэлдээ цариг руу оржээ. Ингээд энэ зам дээгүүр төмрийн хүдэр тээвэрлэн явж байсан ачааны галт тэрэгтэй хурдны галт тэрэг мөргөлдөж, улмаар хэд хэдэн вагон онхолдсон байна. Холбогдох яамны мэдээлснээр, "систем алдаагүй ажиллах магадлал 99,9 хувь, гэсэн ч алдаа гарах 0,1 хувийн магадлал үргэлж байдаг" гэнэ.



















