Хүчирхийлэл үйлдсэн Мандал сумын орлогчийг Жэжүд баривчилжээ
Мөн өдөр Өмнөд Солонгосын Joongang хэвлэл энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан, 20 настай эмэгтэй Б-г Жэжү хотын зочид буудалд, шөнийн 01:00 цаг орчимд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж Жэжү хотын Цагдаагийн газар мэдээлсэн байна.



















