"Ндрангета" мафийн бүлэглэлийн 108 гишүүнийг баривчилжээ
"Ндрагента" мафи нь дэлхийн хамгийн чинээлэг, хүчирхэг мафид тооцогддог. Дээрэм, тонуул, хүн барьцаалах, хар тамхины наймаа зэрэг гэмт хэргүүдийг энэ бүлэглэлийнхэн ХХ зууны дунд үеэс л хийж эхэлжээ. Энэ бүлэглэл Европ дахь кокаины эргэлтийн 80 хувийг хянадаг гэлцдэг. Энэ бүлэглэлийнхэн "Коза ностра", "Каморра" зэрэг бүлэглэлээс ялгаатай нь энэ бүлэглэлийн гишүүд хууль сахиулагчидтай хамтран ажиллахыг зөвшөөрсөн тохиолдол бараг гарч байгаагүй аж.



















