Байден: ОХУ Бахмутын ойролцоо 100 мянган хүнээ алдсан
Өмнө нь АНУ болон НАТО Бахмутад амссан Орос, Украины талын хохирлын нарийвчилсан мэдээллийг зарлаж байгаагүй. Гуравдугаар сард CNN агентлаг НАТО-аас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Оросын цэргүүд Бахмут хотод Украинаас тав дахин их хохирол амссан гэж онцолж байв.



















