Туркийн газар хөдлөлт: Нуранган дор бүтэн нэг хоносон хүүхдийг эсэн мэнд гарган авчээ
Даваа гарагт Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт хоёронтаа болж, энэ газар хөдлөлтийн улмаас хөрш орнуудад нийтдээ 4300 гаруй хүн амиа алдаад байна. Эрэн хайх, аврах багийнхан бүхэл шөнийн турш ажилласан бөгөөд олон улсын аврагчид ч тэдэн дээр хүч нэмэхээр дэлхийн өнцөг булан бүрээс очиж байгаа юм.



















