Туркэд ой гарантай хүүг газар хөдөлснөөс 53 цагийн дараа нурангин дороос эсэн мэнд гаргажээ
Турк, Сирид даваа гарагт 7,6-7,8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас олон мянган барилга нурж, байшингийн нурангинд дарагдан амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Гэхдээ аврах ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байгаагийн ачаар хоёр өдрийн дараа ч эсэн мэнд үлдсэн хүмүүсийг аврагчид эрж, олон аварсаар байгаа юм.



















