Фуат Октай: Дэлхийн 75 орноос 6479 эрэн хайх, аврах отряд ирсэн
Туркийн Кахранманмарашт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 17 674 болсон талаар тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэнийг Андолу агентлаг дамжуулжээ.
Туркийн Кахранманмарашт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 17 674 болсон талаар тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэнийг Андолу агентлаг дамжуулжээ.
Хэд хоногийн туршид нурангин дор байсан ч амьд мэнд үлдсэн хүмүүсийн дунд олон хүүхэд байгаа юм. Тэднийг хэрхэн олж, аварч байгаа бичлэг дэлхий даяар түгсэн. Тэр дундаа эхийнхээ хүйгээр холбоотой нярай, ой гарантай бяцхан жаалын бичлэг олны сэтгэлийг хөдөлгөж байлаа.Олны сэтгэлийг хөдөлгөж, дэлхий даяар түгсэн бичлэг дээрх хүүхдүүдийн түүхийг хуваалцъя.
Даваа гарагт Туркийн зүүн өмнөд, Сирийн хойд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 20 мянгыг давжээ. Олон мянган барилга байшин нурж, хэдэн арван мянган хүн орон гэргүй үлдэв. Аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ч нурангин дороос амьд үлдсэн хүнийг олох магадлал улам л багасчээ.
Энд дуулгахад, хүний үйл ажиллагааны дүнд үүссэн сансрын хог нь сансар судлалд ихээхэн саад, ноцтой аюул заналхийлдэг юм. Судлаачдын тооцоолсноор, сансар судлалын түүхэнд сансрын хогоос үүдэлтэй ноцтой үр дагавар дагуулсан 640 гаруй хэрэг явдал гарч байжээ. Сансарт 10 сантиметрээс дээш хэмжээтэй 30 мянга гаруй хэлтэрхий, олон зуун сая жижиг хэлтэрхий нисэж явдаг аж.
Украины Ерөнхийлөгч Зеленский Лондонд айлчлах үеэрээ Британиас сөнөөгч онгоц өгөхийг хүссэн. Харин Их Британийн эрх баригчид үүнд тоймтой хариулт өгөөгүй талаар хэвлэлүүд мэдээлж байлаа.
"Zootopia", "Frozen", "Toy story" кинонуудын түүх цааш үргэлжлэх гэнэ. Хүүхдүүд төдийгүй томчууд ч дуртай эдгээр киноны шинэ ангийн хэдийнэ боловсруулалтын шатанд явж байгаа гэж Диснейн Ерөнхий захирал Боб Айгер мэдэгджээ.
Туркэд болсон хүчтэй газар хөдлөлтөөс хэдэн өдрийн дараа ч эрэн хайх, аврах багийн аврагчид хүмүүсийг эсэн мэнд олж, нурангинаас гаргаж байгаа талаар Андолу агентлаг мэдэлжээ.
Нью-Йорк Таймс сонинд байр сууриа илэрхийлсэн шинжээчдийн онцолсноор, агаарын бөмбөлгүүд нь тагнуулын хиймэл дагуултай харьцуулахад олон давуу талтай гэнэ. Агаарын бөмбөлгүүд газартай ойр байдаг, радараар илрүүлэхэд хүндрэлтэй, сонирхож буй нутаг дэвсгэрийнхээ дээр тогтон удаан байх боломжтой, энгийн камер ашиглан зураг авдаг гээд агаарын бөмбөлгийг тагнуулын зорилгоор ашиглах шалтгаан олон байдаг аж.
Хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд газар хөдөлсний дараа дэлхийн улс орнуудаас тусламж үзүүлж, аврагчдаа илгээсээр байгаа юм. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээс харахад, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Азербайжан Турк рүү илгээжээ.
Даваа гарагт Турк, Сирид 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Ихээхэн сүйрэл дагуулсан энэ газар хөдлөлтийн дараа Туркийн шуурхай албад олон улсын багуудтай хамтран эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Дэлхий даяар хар тамхи зэрэг хориотой бодисыг илрүүлэхэд үнэрч нохойг ашигладаг. Харин тэднээс ч илүү үнэрлэх чадвартай нэгэн амьтныг Хятадын цагдаагийнхан сурган авчээ. SCMP сонины мэдээлснээр, Чунцин хотын цагдаагийн газар хар тамхийг үнэрлээд илрүүлэх зургаан хэрмийг сургаж дууссан гэнэ.
Даваа гарагт Турк, Сирийн нутагт хүчтэй газар хөдлөлтт болж, олон мянган барилга байшин нурж, хүмүүс амиа алдсан юм. Байгалийн гамшгийн цар хүрээ өргөн байсан тул хохирогчдын тоо цаг тутамд нэмэгдэж байна.
Байз, Сирид ч адилхан зовлон учирж, олон мянган хүн амиа алдаагүйсэн билүү? Газар хөдлөлтөөс хойш гурав хоног өнгөрөхөд гагцхүү Туркийг чиглэсэн тусламжийн тухай мэдээлэл л хөвөрнө. Дэлхийн орнуудын төрийн тэргүүнүүдийн мэдэгдлийг сонсоход тэд Сирийг ор тас мартчихсан гэлтэй. Арабын орнууд ч ар араасаа Туркэд туслах тухай мэдээлэл гарч байхад Сирид туслаж байгаа мэдээлэл төдийлөн гарсангүй. Гэтэл дайны хөлд үрэгдэж, араас нь байгалийн гамшигтай нүүр тулсан сиричүүдэд адилхан л тусламж хэрэгтэй.
Зеленский Британийн парламентад үг хэлэхдээ "Бидэнд эрх чөлөө байна, түүнийгээ хамгаалах жигүүр өгөөч" хэмээн мэдэгдэж, сөнөөгч онгоц өгөхийг хүсэж байсан бол Парист айлчлахдаа ч ийм хүсэлт тавьсан байна.
Орос, Беларусийн багуудыг үндэснийх нь далбаатайгаар ДАШТ-д оролцуулна гэдгээс болж АНУ-ын боксын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд тэмцээнд оролцохоос татгалзжээ. Энэ талаар Америкийн боксын холбооны сайт дээр мэдээлсэн байна.
Өмнөх маркууд дээр, Чарльзийн эх, хатан хаан II Элизабетийг титэмтэй дүрсэлж байсан бол шинэ маркууд дээр хааныг титэмгүйгээр дүрсэлжээ. Энэ энгийн дизайныг хаан өөрөө дэмжсэн гэнэ.
Газар хөдлөлт болсны дараагаас л Туркийн олон нийтийн сүлжээгээр засгийн газара шүүмжилсэн нийтлэлүүд хөврөх болов. Тэдний гол анхаарлаа хандуулж байгаа сэдэв нь 1999 оны газар хөдлөлтийн дараа барилгын норм журмыг чангатгасан ч авлигад идэгдсэн албан тушаалтнууд барилгын чанарт анхаараагүйтэй холбоотой байлаа. 1999 онд Туркэд газар хөдлөж, 17 мянган хүн амиа алджээ. Үүний дараа барилгын хуулийг чангатгахын дээр "газар хөдлөлтийн татвар" авах болжээ. Чангатгасан хуулийн дагуу барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар барих ёстой байсан бол "газар хөдлөлтийн татвар"-ыг шуурхай албадыг хөгжүүлэхэд зарцуулах ёстой байж. Гэсэн ч эрх баригчид энэ татварын зарцуулалтыг олонд тайлагнадаггүй байсан нь өдгөө тэд шүүмжлэлийн бай болоход голлон нөлөөлөв.
Энэ татварыг 17 мянган хүн амиа алдсан 1999 оны газар хөдлөлтийн дараагаас авах болжээ. Тэр үеэс хойш 88 тэрбум лир буюу 4,6 тэрбум долларын татвар цугларсан, энэ мөнгө байгалийн гамшгаас сэргийлэх, шуурхай албыг хөгжүүлэхэд зарцуулагдах ёстой байж. Гэвч Засгийн газар энэ мөнгийг хэрхэн зарцуулсан талаар хэзээ ч олонд тайлагнаж байгаагүй, тиймдээ ч эрх баригчид байгалийн гамшигт бэлэн байгаагүй гэж сөрөг хүчнийхэн буруутгаж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт Их Британид айлчилж, тус улсын хаан III Чарльзтай уулзан, парламентад үг хэллээ. Зеленский ийнхүү Лондонд айлчилсан нь түүний хувьд дайн эхэлснээс хойш хийсэн хоёр дахь гадаад айлчлал байлаа.
Украин орос хэл дээр хэвлэгдсэн номнуудыг устгалд оруулж байгаа аж. Дээд Радын Хүмүүлэг, мэдээллийн бодлогын хорооны Евгений Кравчукийн өгүүлснээр, дайн эхэлсний дараа Соёл, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу зарим номыг устгах ажлыг гүйцэтгэсэн байна.