ХОЙД СОЛОНГОС 10.000 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ

ХОЙД СОЛОНГОС 10.000 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод 10 мянган айлын орон сууц ашиглалтад орлоо. Пхеньян хотын Хвасон дүүрэгт сүндэрлэсэн шинэхэн орон сууцны хороололд тус улсын удирдагч Ким Жон Ун зочилсон байна. 2021 онд Ким  Жон Ун ядуурлыг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьж таван жилийн төлөвлөгөө баталсан байдаг. Энэ төлөвлөгөөний хүрээнд тус улсын нийслэлд орон сууцны шинэ хорооллүуд сүндэрлэсээр байгаа бөгөөд нийдээ 50 мянган айлын орон сууц цаашид баригдана гэлээ.

Дэлгэрэнгүй
К.Ковентри ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

К.Ковентри ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Кирсти Ковентри Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдож буй анхны африк гаралтай, эмэгтэй болж байна. Өдгөө 41 настай Кирсти Ковентри өмнө нь Зимбабве улсын усан сэлэлтийн шилдэг тамирчдын нэг байсан бөгөөд сүүлийн найман олимпоос долоод нь медаль авчээ.

Дэлгэрэнгүй
Д.ТРАМП АНУ-ЫН БОЛОВСРОЛЫН ЯАМЫГ ТАТАН БУУЛГАНА

Д.ТРАМП АНУ-ЫН БОЛОВСРОЛЫН ЯАМЫГ ТАТАН БУУЛГАНА

Боловсролын яам манай боловсролын тогтолцоог нурааж, ирээдүй хойч үеийнхнийг хохироох хүч энэ яамд бий. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Боловсролын яамыг татан буулгах зарлигт гарын үсэг зурлаа. Энэ бол Дональд Трампын сонгуулийн амлалт байсан бөгөөд АНУ-ын боловсролын яамыг татан буулгахад Конгресс холбогдох хуулийг батлах ёстой.

Дэлгэрэнгүй
Д.ТРАМП ИРАНЫ ЦӨМИЙН АСУУДЛААР АЯТОЛЛА АЛИ ХАМЕНЕИД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ

Д.ТРАМП ИРАНЫ ЦӨМИЙН АСУУДЛААР АЯТОЛЛА АЛИ ХАМЕНЕИД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ

Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеид захидал илгээв. Дональд Трампын илгээсэн захидалд, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар шинэ хэлэлцээр байгуулах тухай дурджээ

Дэлгэрэнгүй
ХНС АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ БУУРУУЛЛАА

ХНС АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ БУУРУУЛЛАА

AНУ-ын Холбооны нөөцийн сан эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ. Дональд Трампын худалдааны дайн, тарифын өсөлтөөс үүдэн АНУ-ын эдийн засаг агших эрсдэл бий болж, хөрөнгө оруулалтууд зогсож хөрөнгийн зах зээлийн савалгаа үргэлжилж байна

Дэлгэрэнгүй
ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭР ДУУСАЖ ИЗРАИЛЫН ДОВТОЛГОО ЭХЛЭВ

ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭР ДУУСАЖ ИЗРАИЛЫН ДОВТОЛГОО ЭХЛЭВ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусаж  Израилын довтолгоо дахин эхэллээ. Израил ХАМАС-ын 60 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн хугацаа лхагва гарагт дууссан даруйд Израилийн арми Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, “хуурай замын ажиллагаа"-г эхлүүллээ. Израилын арми Газын зурвасын төв болон өмнөд хэсэг дэхь аюулгүйн бүсийг өргөтгөж, хойд болон өмнөд хэсгийн хооронд хэсэгчилсэн буфер бүс бий болгохоор ийнхүү хуурай замын ажиллагааг эхлүүлсэн байна

Дэлгэрэнгүй
В.ЗЕЛЕНСКИЙ Д.ТРАМП НАР УТСААР ЯРИВ

В.ЗЕЛЕНСКИЙ Д.ТРАМП НАР УТСААР ЯРИВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар утсаар ярив. Хоёр улсын удирдагч нар энхийн хэлэлцээр байгуулах асуудлаар ярилцсан бөгөөд “эерэг”, “найрсаг” уур амьсгалтай байсныг BBC агентлаг онцлов. Дональд Трамп, В.Зеленский нар урт хугацаанд гал зогсоох, энхийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд В.Зеленский Запорожье атомын цахилгаан станцыг ОХУ-аас буцааж авах саналтай байна

Дэлгэрэнгүй
Трамп, Путин нарын шийдвэрүүд...

Трамп, Путин нарын шийдвэрүүд...

Путин 30 хоногийн турш Украины эрчим хүчний байгууламжууд руу хийх цохилтоо зогсоохыг зөвшөөрөв

Дэлгэрэнгүй
ОХУ, БНХАУ САНСРЫН ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

ОХУ, БНХАУ САНСРЫН ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

ОХУ болон БНХАУ хиймэл дагуулын туршилтаа нэмэгдүүлж байгааг Пентагон онцоллоо. ОХУ, БНХАУ нь сансрын хиймэл дагуулын хүчин чадлаа сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдүүлж “довтолж хамгаалах  тактик”-д шилжжээ. Тус улсууд хиймэл дагуулуудынхаа хүчин чадлыг сайжруулж, нэмэгдүүлж байгаа нь сансарт цөмийн зэвсэг байрлуулах амбиц нь хэвээр байгааг илтгэж байна гэж Пентагон мэдээлжээ. Тэр дундаа ОХУ-ын хиймэл дагуулын хөдөлгөөн нэмэгдэж нь сансарт гарч болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд идэвхтэй бэлтгэгдэж байна.

Дэлгэрэнгүй
АНУ-ыг дайрсан хар салхины улмаас 39 хүн амиа алдлаа

АНУ-ыг дайрсан хар салхины улмаас 39 хүн амиа алдлаа

АНУ-ын 7 мужийг дайран өнгөрсөн хар салхины улмаас 39 хүн амиа алджээ. Хар салхинд нэрвэгдсэн мужуудаас Миссури мужид хамгийн олон хүн амиа алдсан бол сүйрлийн хэмжээгээр Алабама хамгийн их хохирол амсжээ.

Дэлгэрэнгүй
Македонын

Македонын "Pulse" клубт гал гарч 59 хүн амиа алдлаа

Македонын Кокани дахь Pulse шөнийн клубт гал гарсны улмаас 59 хүн амиа алдлаа. Хэрэг гарсан шөнийн клубт тус улсын DNK хамтлагийн тоглолт болж байсан бөгөөд 500 орчим хүн цугласан байжээ.

Дэлгэрэнгүй
ОХУ УКРАИН “ГАЛ ЗОГСООХОД” ОЙРТОВ

ОХУ УКРАИН “ГАЛ ЗОГСООХОД” ОЙРТОВ

АНУ-ын зуучлалаар Орос-Украины хооронд 30 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээ хийгдэхэд тун ойртжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төлөөлөгчид Украин болон ОХУ-д хүрэлцэн ирж талуудтай уулзалт зохион байгууулсан нь тодорхой үр дүн гаргаад байна.

Дэлгэрэнгүй
АНУ ГЭМТ ХЭРЭГТНҮҮҮДИЙГ АЛБАДАН ГАРГАЖ БАЙНА

АНУ ГЭМТ ХЭРЭГТНҮҮҮДИЙГ АЛБАДАН ГАРГАЖ БАЙНА

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн “Трен де Арагуа” бүлэглэлтэй холбоотой гэх цагаачдыг албадан гаргах ажиллагааг эхлүүлээ. Одоогоор Венесэулийн “Трен де Арагуа” бүлэглэлийн 300 орчим гишүүдийг албандан гаргаад байна.

Дэлгэрэнгүй
ИРАНЫ ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

ИРАНЫ ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Иран, ОХУ-ын төлөөлөгчид айлчилж Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийж байна. Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээнд БНХАУ-ын гадаад харилцааны дэд сайд Ма Жаосю, ОХУ-ын гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков, Ираны Гадаад харилцааны дэд сайд Казем Гарибабади нар оролцож байна.

Дэлгэрэнгүй
ХӨДӨЛГҮҮР НЬ ШАТСАН ОНГОЦ ДЕНВЕРТ ГАЗАРДЖЭЭ

ХӨДӨЛГҮҮР НЬ ШАТСАН ОНГОЦ ДЕНВЕРТ ГАЗАРДЖЭЭ

АНУ-ын Денверийн олон улсын нисэх онгоцны буудалд “American Airlines” компанийн хөдөлгүүрт нь гэмтэл гарсан зорчигч тээврийн онгоц газарджээ. Денверийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсан агаарын тээврийн 1006 дугаарт нислэгийн зорчигчид онгоцныхоо далавчин дээр гарцгааж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байна.

Дэлгэрэнгүй
АНУ СОГТУУРУУЛАХ УНДААНД 200 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛНА

АНУ СОГТУУРУУЛАХ УНДААНД 200 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛНА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортын тарифыг 25 хувь болгон нэмэгдүүлсэн. Дэлхийн бүх улсуудад ижил үйлчлэх ган хөнгөн цагааны тарифын эсрэг Европын холбоо хариу арга хэмжээг нэн даруй авч АНУ-ын 28 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар, архи согтууруулах ундаанд 50 хувийн татвар ногдуулаад байна.

Дэлгэрэнгүй
В.ПУТИН ГАЛ ЗОГСООХ САНАЛЫГ ДЭМЖИНЭ ГЭВ

В.ПУТИН ГАЛ ЗОГСООХ САНАЛЫГ ДЭМЖИНЭ ГЭВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт хэвлэлийн хурал хийх үедээ АНУ-ын тавьж буй гал зогсоох хэлэлцээрийн саналын дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрээр, -“Бид гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гал зогсоох хэлэлцээр нь урт хугацаанд үргэлжилж энх тайвныг тогтооход чиглэх ёстой. Мөн хямрал үүсэж буй үндсэн шалтгааныг судлах нь зүйтэй” хэмээн мэдэгдээд байна.

Дэлгэрэнгүй
ЕХ АНУ-ЫН 28 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАРААНД ТАТВАР НОГДУУЛАВ

ЕХ АНУ-ЫН 28 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАРААНД ТАТВАР НОГДУУЛАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бүх орноос экспортолж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн гаалийн татвар ногдуулсан нь дэлхий даяар худалдааны дайн үүсгэх эрсдэл үүсгэв. Лхагва гарагт гаргасан Дональд Трампын шийдврийн хариуд Европын холбоо тэр даруйд нь хариу арга хэмжээ барьсан бөгөөд АНУ-аас импортлох 28 тэрбум долларын бараанд хариу татвар ногдууллаа.

Дэлгэрэнгүй
АНУ УКРАИНЫ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 40 ХУВИЙГ ХАНГАДАГ

АНУ УКРАИНЫ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 40 ХУВИЙГ ХАНГАДАГ

АНУ Украинд эргээд цэргийн тусламж үзүүлэх, тагнуулын мэдээллээ хуваалцах тохиролцоог хийгээд байна. Цэргийн тусламжийн тээвэрлэлт ойрын хугацаанд дахин эхлэх төлөвтэй байна. Тэгвэл CNN агентлаг АНУ-аас Украинд нийлүүлсэн цэргийн тусламж ямар өртөгтэй, мөн тусламжийн хүрээнд ямар зэр зэвсгийн дэмжлэг очсон тухай онцолжээ.

Дэлгэрэнгүй
Р.ДУТЕРТЕ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ БУРУУТГАГДАВ

Р.ДУТЕРТЕ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ БУРУУТГАГДАВ

Филиппины Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдаад байна. Тэрээр Филиппин улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хар тамхины картельтай тэмцэж 6000 орчим хүчний аминд хүрчээ. Түүнийг мягмар гарагт Манила хотоос баривчилсан бөгөөд одоогоор Нидерландын Олон Улсын Эрүүгийн Шүүхийн хорионд байна.

Дэлгэрэнгүй