ОХУ КИЕВТ ПУУЖИНГИЙН ЦОХИЛТ ӨГӨВ
ОХУ Украины нийслэл Киев хотод пуужингийн цохилт өгсөний улмаас 9 хүн амиа алдаж 60 гаруй хүн шархаджээ. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлж байгаагаар амиа алдсан хүмүүсийн 6 нь бага насны хүүхэд байна.
ОХУ Украины нийслэл Киев хотод пуужингийн цохилт өгсөний улмаас 9 хүн амиа алдаж 60 гаруй хүн шархаджээ. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлж байгаагаар амиа алдсан хүмүүсийн 6 нь бага насны хүүхэд байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт холбогджээ. Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин өөрийн хүргэн байсан хүнийг Тайландын агаарын тээврийн компанид ажилд оруулахаар зуучилсан, авилга авсан хэмээн буруутгагдсан байна.
Европын холбоо цахим өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжлүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Apple” компанийг 570 сая доллароор, “Meta” компанийг 228 сая доллараар торгох шийдвэр гаргасан байна. Метад торгууль ногдуулсан шалтгаан нь хувийн зар сурталчилгаагаа байршуулахын тулд хувийн мэдээллийг нь нэгтгэхийг хэрэглэгчдээр зөвшөөрүүлэх эсвэл зар сурталчилгаагүй үйлчилгээний төлбөр төлөхийг хэрэглэгчдээс шаардаж буй нь хууль зөрчиж буйг Еврокомисс тогтоожээ.
Турк улсын Истанбул хотын эрэгт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй ч хэт сандралд автсан Истанбул хотын иргэд гэр байшин, орон сууцнаасаа үсэрч гэмтэж бэртсэн баайна. Одоогоор байдлаар хэт сандралд авсан 151 хүн өндрөөс үсэрсэн гэж Истанбул хотын захиргаанаас мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Орос-Украины дайныг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулах үйл явц удааширч байна. Талуудын дунд зуучилж, дайныг зогсоох яриа хэлэлцээг өрнүүлэхээр хэд хэдэн удаагийн дипломат уулзалтыг талуудтай хийсэн ч үр дүн гарахгүй байгаад Дональд Трамп бухимдалтай байна. Дональд Трамп лхагва гарагт Украины Ерөнхийлөгч В.Зеленсктэй утсаар ярьсан бөгөөд “Крым ОХУ-ын хяналтад байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлсэн В.Зеленскийг хурцаар шүүмжилсэн байна.
БНХАУ-ын Шэньжэнь хотод хиймэл оюун ухааныг биежлүүлж, робот ажилтанаар үйлчилгээний салбарт ажиллуулж эхэлжээ. Хиймэл оюун ухаан робот биетэй болсноор үйлчилгээний салбарт хүний оролцоог бууруулах, зардал хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай гэж технологи үзэж байна. Тухайлбал "Meituan" компанийн дронууд хүнс, эмийн хүргэлт хийж, "Unitree" компанийн бие даан шийдвэр гаргах чадвартай биежсэн хиймэл оюун ухаан олон нийтийн арга хэмжээнд бүжигчнээр оролцох болжээ.
Энэтхэгийн Кашмир мужид аялж явсан дотоодын жуулчид руу зэвсэгт этгээд гал нээж 20 хүн амиа алджээ. Зэвсэгт халдлага "Энэтхэгийн Швейцарь" гэгддэг Гималайн нурууны үзэсгэлэнт Пахалгам хотод болсон байна. Тус бүс нутагт жуулчид ихээр ирдэг бөгөөд ийм төрлийн зэвсэгт халдлага ойрын үед нэмэгдэж байгааг мужийн захирагч мэдэгджээ.
Марко Рубио АНУ-ын Төрийн департаментыг бүтцийг өөрчлөн зохион байгуулах төлөвлөгөөний эхний үе шатыг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Тэгвэл мягмар гарагт бүтцийн өөрчлөлтийг дараагийн шатыг танилцууллаа. Уг төлөвлөгөөнд АНУ-ын Төрийн департментын 132 албыг татан буулгаж, 700 ажилтныг орон тооны цомхотголд оруулах гэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн санхүүжилтуудыг зогсоосонтой холбоотой талуудын маргаан үргэлжилж байна. Тэгвэл санхүүжилтээ тануулсан Харвардын их сургуулийн захиргаа Дональд Трампын засгийн газрыг шүүхэд өглөө.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэний зориулалттай дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох тухай Украины саналыг “судалж үзэхэд бэлэн” гэдгээ мэдэгдлээ. Энэ нь талууд шууд хэлэлцээ хийх боломжийг үгүйсгээгүй гэсэн үг бөгөөд тус мэдэгдэл нь гурван жилийн турш тасралтгүй үргэлжилж буй дайн “түр зогсох" боломж ирж болох тухай олон улсын шинжээчид мэдэгдлээ.
Ромын пап Францис 88 насандаа лам таалал төгсөж, дэлхийн католик шашны тэргүүний суудал хоосорч үлдэв. Дэлхийн талаас илүү хүн амын итгэл найдварыг тээх, эцэг ламын суудлыг хэн орлох гэх асуудал оршуулгын ёслолтой зэрэгцэн яригдаж эхэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төрийн департаментын бүтцийг цогц шинэчлэлд хамруулах тухай зарлигийн төслийг боловсруулж байна.
Дональд Трампын шийдвэрээр Холбооны засаг захиргаа Харвардын их сургуулийн санхүүжилтийг царцаах шийдвэр гаргасан. Нийтдээ 2.2 тэрбум долларын санхүүжилт болох, оюутны тэтгэлэг тэргүүтэй үйл ажиллагааны зардлыг хассанаар тус сургуулийн захиргаанаас Дональд Трампын шийдвэрийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж оюутнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан байдаг.
Дональд Трампыг эсэргүүцсэн жагсаал АНУ даяар өрнөж байна. Орон даяар өрнөж буй уг жагсаал нь "50501" гэх нэрийн дор болж байна. "50501" гэх нэршлийн утга нь АНУ-ын "50 мужид, 50 жагсаал 1 хөдөлгөөн” гэх санааг илэрхийлж байгаа юм.
ОХУ-ын Дээд шүүх Талибан бүлэглэлийг "террорист байгууллага" хэмээн тодорхойлсон хуучин шийдвэрээ хүчингүй болгож, хоригийг албан ёсоор цуцалсан байна. Афганистаны эрх баригч Талибан бүлэглэлийг ОХУ-ын тал 2003 онд террорист байгууллагын жагсаалтад оруулж, тус бүлэглэлтэй харилцах аливаа үйлдлийг хууль зөрчсөнд тооцдог байв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар Францын нийслэл Парис хотноо Украин, Европын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ уулзалтаар ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украины хамгаалалтыг улам бэхжүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хэлэлцэв. АНУ, Европын хооронд худалдааны хэлэлцээр байгуулагдаж импортын тарифын асуудлыг шийдвэрлэж магадгүй уулзалт эерэг уур амьсгалтай болж байна.
лорида мужийн FSU-ийн оюутны хотхонд зэвсэгт халдлага болж 5 хүн амиа алдаж 6 хүн шархдаад байна. Халдлага үйлдсэн этгээд үдийн цайны цагаар оюутны хотхонд гал нээж эхэлжээ. Гэмт этгээд болох 20 настай FSU-ийн оюутан Финикс Икнер нь Флорида мужийн Леон дүүргийн цагдаагийн ажилтны хүү, загвар өмсөгч байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
АНУ-ын БНХАУ-д ногдуулсан импортын тариф хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал хувьцааны ханшид нөлөөлж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулахаас татгалзаж, тодорхойгүй нөхцөл байдлыг ажиглаж буй. Тиймээс дэлхийн зах зээлд алтны үнэ шинэ дээд амжилт тогтоож лхагва гарагийн байдлаар унци тутам нь 3,357.40 ам.долларт хүрээд байна.
ОХУ-ын эрх баригчид Мариуполь хотоос дүрвэсэн Украины оршин суугчдын орон сууц, байшингуудыг хураан авах ажлаа эрчимжүүлж байна. ОХУ-ын арми Мариуполь хотыг эзлээд гурван жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд дээрх хугацаанд Мариуполь хотын иргэд гэрээ орхин дүрвэсээр байгаа юм.