АНУ ДАЙНЫГ ШИЙДВЭРЛЭХ 22 НӨХЦӨЛ ТАНИЛЦУУЛАВ
АНУ Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэх 22 нөхцөл танилцуулжээ. Тодруулбал, АНУ-ын төлөөлөгчид Лондонд болсон уулзалтын үеэр Орос- Украины дайныг энхийн замаар шийдвэрлэх зорилгоор 22 нөхцөл бүхий төлөвлөгөөг танилцуулсан байна. Уг төлөвлөгөөний талаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Украины асуудал хариуцсан тусгай элч Кит Келлог мэдээлжээ.



















