Орост гадаадын иргэдэд тээгч эхийн үйлчилгээ үзүүлэхийг хоригложээ

Орост гадаадын иргэдэд тээгч эхийн үйлчилгээ үзүүлэхийг хоригложээ

Хуулийн зорилго нь гадаадын иргэдэд зориулан хүүхэд тээхийг хориглох явдал байсан бөгөөд гадаадаас ямар зорилгоор ирж хүүхэд авч явж байгаа, хүний наймаанд явж байгаа эсэх нь ч тодорхойгүй тул Орост төрж буй хүүхдүүдийг хамгаалах зорилготой ийм хууль боловсруулсан гэж хууль санаачлагчид мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
Тайванийн төрийн албан тушаалтнуудыг ТикТок ашиглахыг хориглов

Тайванийн төрийн албан тушаалтнуудыг ТикТок ашиглахыг хориглов

Тайванийн эрх баригчид төрийн албан тушаалтнуудыг Хятад компанийн мэдэлд байдаг олон нийтийн сүлжээ ашиглахыг хоригложээ. Энэ талаарх мэдээллийг Тайванийн хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
ОХУ Тажикстанд орос сургууль байгуулахын тулд олон тэрбум рубль зарцуулна

ОХУ Тажикстанд орос сургууль байгуулахын тулд олон тэрбум рубль зарцуулна

ОХУ хэл соёлоор дамжуулан нөлөөллөө хадгалах, тэлэх бодлогоо хуучин Зөвлөлтийн орнуудад хэрэгжүүлсээр байна. Энэ удаад Тажикистанд орос сургууль байгуулахаар төлөвлөж байгаа талаар Коммерсант агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Politico сэтгүүл Путинийг оны бүтэлгүй хүнээр нэрлэв

Politico сэтгүүл Путинийг оны бүтэлгүй хүнээр нэрлэв

Тодруулбал, Америкийн нэр хүнд бүхий Politico сэтгүүл энэ оны дүнг гаргаж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг "оны бүтэлгүй хүн"-ээр нэрлэжээ. "Путин Оросыг ЗХУ шиг агуу гүрний статустай болгохыг эртнээс зорьж байсан. Гэтэл үүний оронд тэрбээр улс орноо гуравдугаар зэрэглэлийн орон болгож дордууллаа" хэмээн Politico сэтгүүл бичжээ.

Дэлгэрэнгүй
Путин дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бишкект очжээ

Путин дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бишкект очжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизийн нийслэл Бишкект очсон талаар Оросын мэдээллийн агентлагууд дамжуулжээ. Бишкек хотод 12 дугаар сарын есний өдөр Евразийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалт болох юм. 

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Муур шидсэн Бразилийн төлөөлөгчийг сэтгүүлчид эсэргүүцэн муур шиг дуугарч угтжээ

ВИДЕО: Муур шидсэн Бразилийн төлөөлөгчийг сэтгүүлчид эсэргүүцэн муур шиг дуугарч угтжээ

Бразилийн шигшээ баг Хорватын багтай тоглохоос өмнө хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Энэ үеэр сэтгүүлчид Бразилийн шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Винисиус Родригесийг муур шиг дуугарч угтсан байна. 

Дэлгэрэнгүй
АНУ, ОХУ ялтан солилцож, сагсан бөмбөгчин Бриттни Грайнер, бизнесмен Виктор Бут нар эх орноо зорив

АНУ, ОХУ ялтан солилцож, сагсан бөмбөгчин Бриттни Грайнер, бизнесмен Виктор Бут нар эх орноо зорив

Ялтан солилцоогоор суллагдаж, эх оронруугаа буцах өмнө өршөөгдсөн Бриттни Грайнер нь Олимпын хоёр удаагийн аварга бөгөөд Оросын Уралын клубт багтан тоглож байжээ. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард Москвагийн Шереметьево нисэх буудал дээрээс баривчлагдсан юм. Учир нь түүний электрон тамхины төхөөрөмжөөс эмчилгээний зориулалттай марихуан илэрсэн аж.

Дэлгэрэнгүй
Иранд эсэргүүцэлд нэгдсэн 21 хүнд дүүжлэх ял оноож, эхний цаазын ялыг гүйцэтгэжээ

Иранд эсэргүүцэлд нэгдсэн 21 хүнд дүүжлэх ял оноож, эхний цаазын ялыг гүйцэтгэжээ

Иранд есдүгээр сард Махса Амини гэх залуу бүсгүй хижабаа буруу өмссөн хэргээр цагдаагийнханд саатуулагдаж, дараа нь нас барсан нь Иран даяар эсэргүүцэл дэгдэх шалтгаан болсон юм. Ираны иргэд улс даяар эсэргүүцэлд нэгдэж, үймээн самуун газар авсан юм. Тус улсын эрх баригчид энэ эсэргүүцлийг хууль бус хэмээн үзэж, оролцогчдод хатуу шийтгэл онооно гэж мэдэгдсэнээрээ олон улсын зүгээс шүүмжлэлтэй тулгарч байв. Гэсэн ч Ираны эрх баригчид олон улсын шүүмжлэлийг үл харгалзан жагсаалд оролцогчдыг олноор нь баривчилж, 20 гаруй хүнд цаазын ял оноожээ. 

Дэлгэрэнгүй
Олаф Шольц 2025 оны сонгуульд нэрээ дэвшүүлнэ

Олаф Шольц 2025 оны сонгуульд нэрээ дэвшүүлнэ

Германы канцлер Олаф Шольц Германы холбооны канцлерын албан тушаалд дахин нэрээ дэвшүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгджээ. Тэрбээр 2025 онд болох бундестагийн сонгуульд ялснаар канцлерын албан тушаалд улиран сонгогдох боломжтой юм. 

Дэлгэрэнгүй
Google энэ оны хамгийн эрэлттэй хайлтуудыг нэрлэжээ

Google энэ оны хамгийн эрэлттэй хайлтуудыг нэрлэжээ

Энэ 2022 онд хүмүүсийн хамгийн их хайсан эрэлт ихтэй хайлтыг Google нэрлэжээ. 2022 онд хүмүүс Wordle гэх тоглоомыг Google хайлтын системээс хамгийн их хайсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. Хэрэглэгчид хамгийн их хайсан Wordle  гэх тоглоом нь үг таадаг тоглоом аж. 

Дэлгэрэнгүй
Индонезид гэр бүлээс гадуурх харилцааг хориглосон хуулийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна

Индонезид гэр бүлээс гадуурх харилцааг хориглосон хуулийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна

Индонезийн хүний эрхийг хамгаалагчид Засгийн газрын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орсон хүмүүсийг хорих ялаар шийтгэнэ гэсэн Эрүүгийн хуулийн шинэ зүйл заалтыг эсэргүүцэж байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Перугийн Ерөнхийлөгч асан Кастильод 20 хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй

Перугийн Ерөнхийлөгч асан Кастильод 20 хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй

Түүнчлэн Кастильог эрх мэдлээ урвуулан ашигласан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, албан тушаалаа хашиж байх үед нь л нээсэн, авлигын гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэгт холбогдсон талаар эх сурвалж мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Германд Хятадын вакциныг хүлээн зөвшөөрлөө

Германд Хятадын вакциныг хүлээн зөвшөөрлөө

Германд Хятадын Синовак вакциныг албан ёсоор бүртгэжээ. Улмаар ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах коронавирусийн эсрэг вакциныг Хятадаас импортлохыг зөвшөөрсөн байна. 

Дэлгэрэнгүй
Зеленский: Ирэх онд энх тайван тогтож магадгүй

Зеленский: Ирэх онд энх тайван тогтож магадгүй

Ирэх онд украинчуудын хувьд тайван цаг үе ирж магадгүй гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский үзэж байгаа аж. Тэрбээр энэ талаар Politico сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Германд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр олон хүнийг баривчилжээ

Германд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр олон хүнийг баривчилжээ

Прокуроруудын өгүүлснээр, баривчлагдсан этгээдүүд өнгөрсөн жил "Герман дахь засгийн газрыг түлхэн унагах, өөрсдөө байгуулсан хэлбэрээр төр засгийг тохинуулахаар алан хядах байгууллага" байгуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна.

Дэлгэрэнгүй
Кличко: Киев дэх эрчим хүчний хомсдол сүйрэлд хөтлөхөөр байна

Кличко: Киев дэх эрчим хүчний хомсдол сүйрэлд хөтлөхөөр байна

Өнгөрсөн сараас эхлэн Оросын арми Украины дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний объектуудад пуужингаар цохилт өгөх нь эрчимжиж, улмаар Украин даяар эрчим хүчний хомсдол нүүрлэх болсон юм. Энэ хомсдолын улмаас Украины нийслэл цахилгаан эрчим хүч, ус, дулаангүй өвөлжиж болзошгүй болсон талаар Киев хотын дарга Виталий Кличко Ройтерс агентлаг өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Дэлгэрэнгүй
Хятадын эрх баригчид улс даяар ковидын хязгаарлалтыг сулруулж байгаагаа зарлалаа

Хятадын эрх баригчид улс даяар ковидын хязгаарлалтыг сулруулж байгаагаа зарлалаа

Хятадад гурван жилийн туршид хатуу хөл хорион дор амьдарч байсан иргэд өнгөрсөн сарын сүүлээр эрх баригчдынхаа бодлого, хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаал, үймээн дэгдээж байсан. Үүний дараа зарим хот, мужийн захиргаа ковидын хязгаарлалтыг бага зэрэг сулруулж эхэлсэн юм. 

Дэлгэрэнгүй
ДАШТ эхэлснээс 17 өдрийн дотор Катар 765 мянган жуулчин хүлээн авчээ

ДАШТ эхэлснээс 17 өдрийн дотор Катар 765 мянган жуулчин хүлээн авчээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш эхний 17 өдрийн дотор Катар улс 765 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ талаар тэмцээн зохион байгуулагчид мэдээлснийг Ройтерс агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Өмнөд Солонгосын жолооч нар ажил хаясны улмаас түлш хомстож, барааны нийлүүлэлт тасалджээ

Өмнөд Солонгосын жолооч нар ажил хаясны улмаас түлш хомстож, барааны нийлүүлэлт тасалджээ

Өмнөд Солонгосын ачааны машины жолооч нар бүх нийтээр ажил хаялт зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ ажил хаялт бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зэргээр эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Талибууд олны өмнө цаазын ял гүйцэтгэжээ

Талибууд олны өмнө цаазын ял гүйцэтгэжээ

Талибууд Афганистанд төрийн эрхэнд гарснаас хойш шариатын хуулийг сэргээж байгаа юм. Улмаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн хүнийг хатуу шийтгэж байгаагийн дээр төрийн эрхэнд дахин гарснаасаа хойш анх удаа лхагва гарагт олны өмнө цаазын ял гүйцэтгэжээ. 

Дэлгэрэнгүй