Хятадын тэрс үзэлтнүүд: Ши Жиньпин жинхэнэ дарангуйлагч болсон
Шольцод хандсан нээлттэй захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн дунд 1989 онд зэрлэгээр дарагдсан оюутны ардчилсан хөдөлгөөний тэргүүнүүд болох Ван Дань, Уэр Кайси, Берлинд амьдардаг, 2012 онд Германы номын худалдаачдын энх тайвны шагналт Ляо Иу нар багтаж байгаа гэнэ. Тэд өөрсдийгөө "Хятадад оюутан, зураач, зохиолч, яруу найрагч, сэхээтэн байсан хүмүүсийн бүлэг" хэмээн танилцуулжээ. Ийнхүү тэд ийм мэдэгдэл гаргаснаараа өөрсдийгөө аюулд учруулж байна хэмээн Table.Media онцолсон байна.



















