Борис Жонсон нэрээ дэвшүүлэхээс татгалзаж Сунакт Ерөнхий сайд болох замыг нь нээж өглөө
Өнгөрсөн долдугаар сард Борис Жонсон огцорсны дараа намын дотоод сонгуулиар ялалт байгуулж, Консервартив намын дарга бөгөөд Британийн Ерөнхий сайд болсон Лиз Трасс суудлаасаа огцорсны дараа эрх баригч нам дахин даргаа тодруулах сонгууль зохион байгуулах шаардлагатай болсон юм. Энэ сонгуульд өмнө нь Ерөнхий сайд байсан Борис Жонсоныг нэр дэвшүүлэх талаар яригдаж байсан ч тэрбээр татгалзсан байна. Ингэснээр дараагийн Ерөнхий сайдаар Риши Сунак тодорч магадгүй байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.



















