Ганц удаа тархиа доргиосон ч оюуны чадварт нөлөөлдөг

Ганц удаа тархиа доргиосон ч оюуны чадварт нөлөөлдөг

Хүүхдийн тархийг удаа дараа доргиох нь эрүүл мэндэд хортой гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ ганц удаа доргиосон ч энэ нь сэтгэн бодох чадварт нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд тогтоосон талаар Injury Prevention мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Шольц Путинтэй ярьж, дайн зогсоох, цэргээ гаргахыг уриалжээ

Шольц Путинтэй ярьж, дайн зогсоох, цэргээ гаргахыг уриалжээ

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц есдүгээр сарын 13-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан гэж Холбооны Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. Тэдний утасны яриа 90 минут үргэлжилсэн бөгөөд энэ үеэр Шольц Украины эсрэг дайныг дипломат аргаар аль болох хурдан дуусгахыг Путинд хандан уриалсан байна. 

Дэлгэрэнгүй
АНУ: Улс орнуудын сонгуульд нөлөөлөхийн тулд ОХУ 2014 оноос хойш 300 сая доллар зарцуулсан

АНУ: Улс орнуудын сонгуульд нөлөөлөхийн тулд ОХУ 2014 оноос хойш 300 сая доллар зарцуулсан

Оросын санхүүжилтийн талаарх мэдээллийг нийтэд дэлгэснээр дэлхий дахин Оросын улс төрийн нууц санхүүжилтийн талаар мэдээлэлтэй болж, бусад орнууд Оросын ажиллагааны талаарх өөрсдийн мэдээллийг хуваалцахаар АНУ-д хандах, Оросын далд улс төрийн нөлөөлөл нь "хамтдаа сөрөн зогсох ёстой олон улсын үзэгдэл" гэдгийг ойлгох зэрэг олон давуу талыг агуулж байгаа хэмээн Байдены захиргаа үзэж байгаа юм байна.

Дэлгэрэнгүй
ОХУ, Беларусь, Мьянмарын төрийн тэргүүнүүдийг хатан хааны оршуулгад уриагүй

ОХУ, Беларусь, Мьянмарын төрийн тэргүүнүүдийг хатан хааны оршуулгад уриагүй

Есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотноо хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол болно. Цог жавхлант хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр дэлхийн бараг бүх орноос төлөөлөгчид ирэх хэдий ч өдгөө дэлхий дахинд дайн өдөөж байгаа улс орнуудын төрийн тэргүүнүүдийг уриагүй гэж 24show.biz мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Казахстаны нийслэл Нур-Султан хотын нэрийг дахин өөрчлөхөөр төлөвлөж байна

Казахстаны нийслэл Нур-Султан хотын нэрийг дахин өөрчлөхөөр төлөвлөж байна

Энд дуулгахад, Астана хотыг Нур-Султан болгон өөрчлөх саналыг Касым-Жомарт Токаев 2019 онд буюу Нурсултан Назарбаевыг төрийн суудлаасаа буух үед нь гаргаж байлаа.  Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1989 оноос хойш энэ улсыг удирдаж, 2019 онд гэнэтийн шийдвэр гарган, албан тушаалаасаа буухаар болсноо зарлаж, түүнийг өнөөгийн Ерөнхийлөгч залгамжилж байлаа.

Дэлгэрэнгүй
Путин Ши Жинпинь, У.Хүрэлсүх нартай уулзаж, хийн хоолой, байгаль орчныг хамгаалах талаар ярилцана

Путин Ши Жинпинь, У.Хүрэлсүх нартай уулзаж, хийн хоолой, байгаль орчныг хамгаалах талаар ярилцана

ШХАБ нь  Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага бөгөөд  БНХАУ,  Казахстан, Киргиз, ОХУ,  Тажикистан, Узбекистан, Энэтхэг улс ШХАБ-ын гишүүн орнууд юм. Харин манай улс ажиглагчийн статустай, ОХУ, БНХАУ-ын талаас манай улсыг статусаа өөрчлөх, гишүүн орноор нэгдэх талаар удаа дараа уриалдаг ч Монгол Улсын хувьд ажиглагчийн статустай байх нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж судлаачид онцолдог.

Дэлгэрэнгүй
Зюганов: Украинд тусгай ажиллагаа биш дайн өрнөж байна, дайчилгаа зарлах хэрэгтэй

Зюганов: Украинд тусгай ажиллагаа биш дайн өрнөж байна, дайчилгаа зарлах хэрэгтэй

Гэхдээ сүүлийн өдрүүдэд Оросын улс төрчдийн амнаас дайчилгаа, цэргийн нөөцтэй холбоотой үгс хэдэнтээ гарч байлаа. Тухайлбал Коммунист намаас сонгогдсон Думын гишүүн Михаил Матвеев амбан захирагчид болон депутатуудад хандан фронтод сайн дураар элсэхийг санал болгож байв. Түүнчлэн, Хабаровскийн хязгаарын захирагч Михаил Дегтярев хэдэн өдрийн өмнө мэдэгдэл хийхдээ, Украин руу сайн дурын цэргээр явмаар байгаа ч хариуцлагатай албан тушаалаа орхих эрхгүй хэмээж байжээ. Үүний дараа Хабаровскийн хязгаарын оршин суугчид "захирагчдаа мөрдөөлөө биелүүлж, Донбасст байлдахад нь тусалъя" гэсэн өргөх бичиг гаргаж, үүнд хэдэн мянган хүн гарын үсэг зурж байв. 

Дэлгэрэнгүй
Хонконгийн тэрбумтан хүнд гэмтсэн жүжигчинд 1,27 сая доллар хандивлана

Хонконгийн тэрбумтан хүнд гэмтсэн жүжигчинд 1,27 сая доллар хандивлана

Хонконгийн тэрбумтан Ричард Ли 27 настай Мо Ли бүжигчинд 1,27 сая доллар хандивлахаар болжээ. Бүжигчин залуу үзүүлбэрээ толилуулж байх үед тайзан дээр байрлуулсан дэлгэц түүн дээр унасны улмаас хоёр хөл мэдээгүй болсон хэмээн SCMP сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
ОХУ-д нисэх онгоцны үйлдвэрийн захирлыг төрөөс урвасан хэрэгт буруутган баривчилжээ

ОХУ-д нисэх онгоцны үйлдвэрийн захирлыг төрөөс урвасан хэрэгт буруутган баривчилжээ

Оросын нисэх үйлдвэрийн удирдах ажилтныг төрөөс урвасан хэргээр баривчилжээ. Энэ талаар Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас авсан эх сурвалжтайгаар РБК агентлаг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Хиймэл оюун ухаан Хятадын компанийн захирал болжээ

Хиймэл оюун ухаан Хятадын компанийн захирал болжээ

Хятадад хиймэл оюун ухаанаар "бүтээсэн эмэгтэй" тоглоом боловсруулагч компанийн ерөнхий захирлаар томилогджээ. Виртуаль ажилтан Тан Юйг NetDragon Websoft компани ерөнхий захирлаараа томилсон гэж SCMP сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцов

Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцов

Олон жил сөргөлдөж, хэсэг хугацаанд намжмал байгаад 2020 онд дахин тулалдаж эхлээд талуудын оролцоотойгоор хэлцэлд хүрч байсан Армени, Азербайжаны мөргөлдөөн наймдугаар сард дахин эхэлсэн ч хэсэг хугацаанд намжмал байдалтай байв. Харин есдүгээр сарын 13-ны өдөр Армени, Азербайжан дахин мөргөлдсөн талаар талууд мэдээлж байлаа.  

Дэлгэрэнгүй
БНХАУ жилд хоёр тонн нүүрс хэмнэх нарны цахилгаан станцыг бүтээнэ

БНХАУ жилд хоёр тонн нүүрс хэмнэх нарны цахилгаан станцыг бүтээнэ

БНХАУ улсдаа хамгийн томд тооцогдох нарны цахилгаан станцыг бүтээх ажлаа эхлүүлжээ. Энэ станц БНХАУ-ын баруун хойд нутагт байх Ниншя-Хуэн өөртөө засах орны Тэнгэр говьд байрлах аж.

Дэлгэрэнгүй
ОХУ-д саналын хуудсан дээр дайн эсэргүүцсэн үгс бичсэн иргэдэд хэрэг үүсгэн шалгаж байна

ОХУ-д саналын хуудсан дээр дайн эсэргүүцсэн үгс бичсэн иргэдэд хэрэг үүсгэн шалгаж байна

ОХУ-д есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд орон нутгийн эрх баригчдыг тодруулах сонгууль болсон. Энэ сонгуулийн үеэр саналын хуудсан дээр дайн эсэргүүцсэн үгс бичсэн тохиолдол хэд хэд гарсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байв. Харин ийн эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүсийг "Оросын армийн нэр төрийг гутаасан" гэсэн үндэслэлээр захиргааны хэрэгт татаж байгаа талаар "Медиазона" мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
ОХУ-д олон хүүхэдтэй эцгийг цэрэгт татах хуулийг хэлэлцэнэ

ОХУ-д олон хүүхэдтэй эцгийг цэрэгт татах хуулийг хэлэлцэнэ

Олон хүүхэдтэй эцэг дайчилгааны нөөцөд орж, гэрээ байгуулах боломжийг тусгасан хуулийн төслийг Оросын Төрийн думын гишүүд доод танхимд өргөн барьсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ хуулийн төсөлд, олон хүүхэдтэй эцэг ажил хөдөлмөрөө орхилгүйгээр цэргийн цуглаанд тогтмол очдог хүмүүсийн нэг болох "боломжийг олгох" гэнэ. Оросын арми сүүлийн өдрүүдэд фронтын олон чиглэлд ухарч байгаа талаарх мэдээлэл гарч байгаа энэ үед ийм санаачилга гарсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Шотланд хатан хаантайгаа салах ёс гүйцэтгэж байна

Шотланд хатан хаантайгаа салах ёс гүйцэтгэж байна

Төрийн оршуулгын ёслолд гадаадын 500 орчим төлөөлөгч оролцох төлөвлөгөөтэй байгаа аж. Politico сонины мэдээлснээр,  төрийн оршуулгад уригдсан дэлхийн төрийн тэргүүнүүд автомашин болон нисдэг тэрэг ашиглах боломжгүй, Лондон руу арилжааны нислэгээр ирэх шаардлагатай гэнэ. О

Дэлгэрэнгүй
ОХУ Украинд хийсэн дайныхаа  талаар сургалтын хөтөлбөрт багтаахаар болжээ

ОХУ Украинд хийсэн дайныхаа талаар сургалтын хөтөлбөрт багтаахаар болжээ

Энд дуулгахад, Оросын Гэгээрлийн яам энэ хичээлийн жилд дунд сургуулиудад "Чухал сэдвээрх яриа" нэртэй эх оронч хичээол нэвтрүүлж эхэлсэн байна. Эх орноо хайрлах, улсаараа бахархах, эх орноч үзэл төлөвшүүлэх зорилгоор энэ хичээлийг бага ангийн сурагчдад зааж байгаа аж. Түүнчлэн энэ журмын дагуу шинэ долоо хоног бүр Оросын төрийн дууллыг дуулж, төрийн далбаа мандуулах ёслол хийдэг болжээ.

Дэлгэрэнгүй
Зеленский: Энэ сард 6000 кв.км газар нутгийг чөлөөлсөн

Зеленский: Энэ сард 6000 кв.км газар нутгийг чөлөөлсөн

Есдүгээр сар гарсаар Украины Зэвсэгт хүчний цэргүүд сөрөг довтолгоог амжилттай хийж, Украины багагүй нутгийг чөлөөлсөн талаар тус улсын Ерөнхий штаб мэдээлсээр байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Шинжаанд коронавирусийн талаар цуу дэгдээсэн иргэдийг баривчлан саатуулжээ

Шинжаанд коронавирусийн талаар цуу дэгдээсэн иргэдийг баривчлан саатуулжээ

Шинжаанд албан ёсоор хөл хорио зарлаагүй, гэхдээ хүмүүсийг албадан тусгаарлаж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр хүмүүс бичсээр байгаа аж. Тэд хүнсээ, нэн хэрэгцээт бараагаа худалдан авч чадахгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд бичжээ. 

Дэлгэрэнгүй
Армени, Азербайжан дахин мөргөлдөж, цэргийн хохирол амслаа

Армени, Азербайжан дахин мөргөлдөж, цэргийн хохирол амслаа

Азербайжаны хил дээр гарсан эзвсэгт сөргөлдөөний улмаас Арменийн цэргүүд хохирол амссан талаар Арменийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Амиа алдсан болон шархадсан цэргүүд байгаа, Азербайжаны цэргүүд иргэний дэд бүтцийн объектуудад цохилт өгсөөр байна хэмээн БХЯ мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Украины түр эзлэгдсэн нутагт ажиллаж байсан орос багш нарыг баривчилж, ял онооно

Украины түр эзлэгдсэн нутагт ажиллаж байсан орос багш нарыг баривчилж, ял онооно

Сүүлийн өдрүүдэд Украины Зэвсэгт хүчин амжилттай давшиж, Оросын цэргүүдэд эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдийг ээлж дараалан чөлөөлсөөр байгаа юм. ОХУ Украины газар нутгийг хяналтдаа оруулсныхаа дараа тухайн бүс нутгийн сургуулиудыг орос хэлээр хичээл заадаг болгох, Оросын боловсролын гэрчилгээ олгох зэрэг журам нэвтрүүлж, эдгээр сургуулиудад хичээл заах багш нарыг өндөр цалин амлан хяналтаа тогтоосон газрууд руу явуулж байлаа.

Дэлгэрэнгүй