Украин ирэх онд батлан хамгаалахдаа 27 тэрбум доллар төсөвлөнө
Украин 2023 онд нэг их наяд гривна буюу 27 орчим тэрбум долларыг батлан хамгаалахын хэрэгцээндээ зориулахаар болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.
Украин 2023 онд нэг их наяд гривна буюу 27 орчим тэрбум долларыг батлан хамгаалахын хэрэгцээндээ зориулахаар болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.
ШХАБ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага бөгөөд БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан, Энэтхэг улс ШХАБ-ын гишүүн орнууд юм. Харин манай улс ажиглагчийн статустай, ОХУ, БНХАУ-ын талаас манай улсыг статусаа өөрчлөх, гишүүн орноор нэгдэх талаар удаа дараа уриалдаг ч Монгол Улсын хувьд ажиглагчийн статустай байх нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж судлаачид онцолдог.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владимир Путинтэй уулзахдаа УЦС зэрэг томоохон төслүүдийг хөндөн ярилцана гэж манай талаас мэдээлж байв. Харин “Монголын УЦС-ын асуудал дээр ОХУ экологийг чухалчилна” гэх утга бүхий байр суурь илэрхийлж байсан Оросын тал Путин, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлэлцээрийн үеэр УЦС яригдсан талаар мэдээлсэнгүй, харин Монголын нутгаар дамжих хийн хоолой, эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тохиролцсон гэсэн мэдээллийг дамжуулжээ.
Мьянмар улс Оросоос газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч эхэлсэн талаар Мьянмарын Ерөнхий сайд Мин Аун Хлайн мэдэгджээ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг рублиэр хийхэд бэлэн байгаа хэмээсэн талаар Интерфакс дамжуулсан байна.
Оросын "Дорнын эдийн засгийн чуулган-2022" энэ өдрүүдэд Владивосток хотноо үргэлжилж байна. Форумд, Хятад, Мьянмар, Армени, Монгол, Өмнөд Солонгос зэрэг нийт 60 орны 5000 төлөөлөгч оролцож байгаа аж. Харин 25 орны дипломат төлөөлөгч биечлэн болон цахимаар оролцож байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ.
"Алтанбулаг-Хиагт" олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед Оросын тал Хиагтад орчин үеийн тээвэр-логистикийн терминал байгуулахаар болжээ. Энэ талаар "Регнум" агентлаг мэдээлсэн байна.
Сайн дурын цэргүүдийг элсүүлэх аян Буриадад ч өрнөж байгаа аж. Орос, Украины дайнд хамгийн ихээр хүнээ алдсан эхний хоёр бүс нутгийн нэг болох Буриадад "Байкал" нэртэй сайн дурын цэргүүдийн батальон бүрдүүлэхээр хэдэн сарын туршид ажиллаж байгаа юм. Өмнө нь амлаж байсан цалинг нэмж, нэмэлт урамшуулал амласан ч цэргүүдийн тоо гүйцэхгүй л байгаа нь Буриадын хэвлэлүүдийн мэдээллээс харагдаж байна.
Гэхдээ АНУ зэвсэг нийлүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй. Харин АНУ-ын нэрээ нууцалсан албаны төлөөлөгч сэтгүүлчдэд ярихдаа Орос улс Хойд Солонгосоос бага тусгалын пуужингууд, артиллерийн сум худалдан авч байгаа, цаашлаад "нэмэлт төхөөрөмжүүд" худалдан авах эрмэлзэлтэй хэмээн онцолсон ч чухам ямар төхөөрөмж авах талаар мөн л нэмэлт тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэд утсаар ярилцах үеэрээ хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа нотолж, тэр дундаа Украины сөргөлдөөнтэй холбоотойгоор Орос, түүнчлэн Хятад, Ираныг хамтдаа сөрөн зогсохоо илэрхийлсэн байна.
Тэрбээр Ерөнхий сайдын албанд очоод "Их Британийг өндөр цалинтай, аюулгүй гудамжтай, иргэн бүрт боломж байдаг улс болгоно" хэмээн амалсан юм. Лиз Трасс татварыг бууруулж, шинэчлэл явуулснаар эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн эрүүл мэндийн системд онцгой анхаарал хандуулна гэж амлаж байлаа.
Олон улсын цөмийн энергийн агентлагийн төлөөлөгчид есдүгээр сарын нэгний өдөр Украины Запорожийн АЦС дээр ажилласан юм. Энэ станц наймдугаар сарын эхэн үеэс л аюултай байдалд орсон бөгөөд Орос, Украин аль аль тал буудаж, зэвсэг ашиглаж байгаад нэгнээ буруутгаж байв.
Эндээс харахад, Л.Оюун-Эрдэнэ, Путин нарын уулзалтын үеэр усан цахилгаан станцын асуудал бүрэн шийдэгдэхээргүй байж болзошгүй байна. Монгол Улс усан цахилгаан станц байгуулах талаар олон жил төлөвлөж байгаа ч Оросын талаас Байгал нууранд хөнөөлтэй гэсэн шалтгаар үргэлж эсэргүүцсээр ирсэн. Энэ удаад ч хэлэлцээрийн үеэр “Байгал нуурын аюулгүй байдлыг хангах нь эрхэм зорилго” гэж Владимир Путиний туслах онцолсон нь “экологиор шалтаглан” Монголын УЦС-ын төслийг гацааж болзошгүй гэсэн хардлага төрж байгаа юм.
Европын орнуудад цахилгаан эрчим хүчний хямрал нүүрлэж, хэрэглээний төлбөр өссөнөөс үүдэлтэйгээр иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чех, даваа гарагт Германд үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаал болсон бол Италид арай өөр аргаар эсэргүүцлээ илэрхийлсэн талаар МИР24 мэдээлжээ.
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн бямба гарагт "Эмми" шагналын "Гарамгай өгүүлэгч – 2022" шагналын эзэн болжээ
Курилийн арлуудын оршин суугч асан, Японы иргэд эдгээр арлуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих тухай Японтой хийсэн хэлэлцээрээ Орос цуцалсан талаарх мэдээлэл есдүгээр сарын зургааны өдөр гарсан юм.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сергеевский полигон дээр очжээ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнийг Интерфакс дамжуулсан байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин хуягт танкны зэвсэглэл, техникийн засвар үйлчилгээг хийх хоёр үйлдвэр шинээр байгуулах тухай Засгийн газрын захирамжид гарын үсэг зуржээ. Эдгээр үйлдвэрүүд нь ОХУ-ын Батлан хамгаалахын харьяанд байх аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, өнөөгийн дайныг дэгдээснээр зөвхөн Украин төдийгүй Оросоос ч олон хүн гадаад орныг зорьж, цагаачлалын шинэ давалгаа үүссэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Хятадын дарга Ши Жиньпин коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд нэг ч гадаад оронд айлчлал хийгээгүй. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж буй анхны гадаад айлчлалаа Казахстанд хийхээр болжээ.
Газар хөдлөлтийн голомтоос таван км радиуст хэд хэдэн тосгон байдаг бөгөөд байгалийн гамшгийн улмаас 46 хүн амиа алдаж, 50 хүн гэмтэж бэртжээ. Голомтын бүс рүү аврагчдын бригад илгээсний дээр цагдаа, Ардын чөлөөлөх армийнхан газар дээр нь ажиллаж байгаа гэнэ.