Путин Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн
Энэ талаар Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков CNN агентлагийн сэтгүүлчид өгүүлээд "Ерөнхийлөгч Путин үргэлж нэн тэргүүнд хэлэлцээ, дипломат замыг сонгодог", түүнчлэн "Оросын Холбооны Улсад аюулгүй байдлын баталгаа өгөх асуудлыг тэр санаачилсан" хэмээн цохон тэмдэглэжээ.



















