Халим Америкийн биологчийг аварга загаснаас аварчээ
Кука арлууд дээр баримтат киноны зураг авах үеэр халим Америкийн биологич Нэн Хаузерыг зургаан метр урттай аварга загаснаас аварсан тохиолдол гарчээ. Энэ талаар МИР24 мэдээлсэн байна.
Кука арлууд дээр баримтат киноны зураг авах үеэр халим Америкийн биологич Нэн Хаузерыг зургаан метр урттай аварга загаснаас аварсан тохиолдол гарчээ. Энэ талаар МИР24 мэдээлсэн байна.
Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ-ын харилцаа өргөжин тэлж, тэр хэрээр хятад хэлийг сурах оюутан, сурагчдын тоо улам нэмэгдсээр байгаа юм. Оросын эрх баригчид ч хятад хэл судлахад онцгой анхаарал хандуулж, дунд сургуулиудад хятад хэлийг сонгох хичээлээр оруулж эхлээд байгаа. Энэ удаад Оросын нэгэн их сургууль хятад хэлийг заавал үзэх гадаад хэл байхаар хөтөлбөртөө тусгажээ.
Туркийн эрх баригчид Украин дахь зэвсэгт сөргөлдөөнийг зохицуулах өргөн цар хүрээтэй, олон улсын уулзалтыг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг Блүмберг агентлаг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
Украины Зэвсэгт хүчний дрон Украинтай залгаа хилээс 12 км зайд байх Сужа хотын төв цахилгаан станц дээр хоёр тэсрэх төхөөрөмж хаясан байна. Энэ хэргийн улмаас 14 суурин газар цахилгаангүй болжээ. Харин хоёр дахь дрон хилээс зургаан километр зайд орших Глушково суурингийн цахилгааны дэд станц дээр тэсрэх төхөөрөмж хаяж, улмаар 53 суурин газар гэрэл цахилгаангүй болсон аж.
Түүнчлэн, Украин дахь зэвсэгт сөргөлдөөнийг энхийн хэлэлцээрийн замаар аль болох хурдан дуусгах шаардлагатай ч ийм хэлэлцээр хийх хүсэл АНУ-ын өнөөгийн захиргаанд алга гэж Трамп буруутгасан байна.
АНУ-ын "Сан-Франциско Бизнес Таймс" сонин жил бүр тус бүс нутгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Салбар бүртээ амжилттай, бусдад үлгэр жишээ, түүчээ болдог эмэгтэйчүүдийг багтаадаг жагсаалтад энэ жил монгол эмэгтэй багтжээ.
Конгрессын номын сан нь зөвхөн АНУ-ын хэмжээнд төдийгүй дэлхийн ном эрдэм, соёл түүхийг хадгалах бүртгэх гол байгууллага бөгөөд зохиолч, уран бүтээлч нарын нэрийн баталгаажуулсан бүртгэлийг үйлдэж, уран зохиолч, хөгжмийн зохиолч нарт бусдаас ялгарах тодорхой дугаар олгодог аж.
Тухайлбал, 2021 он хүртэл манай улсад Чехийн Элчин сайдаар сууж байсан Иржи Бродски манай улсад сайн чанарын автобус нийлүүлэх санал тавьсан ч татгалзсан хариу авсан талаараа Х (хуучнаар Твиттер) сүлжээнд бичсэн байна.
Өмнө нь, 2018 онд шүүхэд хандахад Майорги Роналдугаас мөнгө авахдаа мэдээллийг задруулахгүй гэж 2010 онд хэлэлцээ байгуулсныг нотлох баримт гэж авч үзээгүйгээрээ Невадын шүүх алдаа гаргасан гэдгийг энэ удаад батална гэж Майоргийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад шувууны ханиад дэгдэлж, өндөг хомдсон тул энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаанд хязгаарлалт тавьжээ. Энэ талаарх мэдээллийг МИР24 суваг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн эрдэмтэн Мунги Бавенди, Луис Брюс болон Оросын эрдэмтэн Алексей Екимов нар хүртсэн бөгөөд тэд бүгд АНУ-д эрдэм шинжилгээний ажлаа хийдэг аж. Тэднийг квантын цэгүүд, нано хэсгүүдийг нээж, боловсруулсных нь төлөө Нобелийн шагналаар шагнажээ.
Тодруулбал, парламентанд уригдсан Хунка СС-ийн 14 дүгээр дивиз, түүнчлэн “Галичин”-ы дивиз гэдгээрээ алдартай, нацистын командлал бүхий украинчуудаас бүрдсэн сайн дурын бүрэлдэхүүнд алба хаадаг байжээ. Энэ дивизиийнхэн Польш болон еврей иргэдийг олноор нь хөнөөсөн гэсэн баримт бий. 1945 онд Герман бууж өгөхийн өмнө энэ дивизийг Украины нэгдүгээр дивиз гэж өөрчлөн нэрлэх болжээ.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий 100 жилийн ойг Европ, Африк, Латин Америк гэсэн гурван тивийн зургаан оронд тэмдэглэн өнгөрүүлэх нь "хосгүй ул мөр үлдээж, энэхүү үйл явдалд дэлхий нийтийг нэгтгэх боломж олгоно" хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфанито мэдэгджээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Иран Йемен рүү зэвсэг нийлүүлэхэд ашигладаг хөлөг онгоцууд дээрээс АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин олон мянган автомат буу, сая гаруй сум хураасан бөгөөд эдгээр нь агуулахад хадгалагдаж байгаа аж.
Энэ хэргийн улмаас Иранд олныг хамарсан үймээн самуун дэгдэж болзошгүй байна. Учир нь 2022 онд мөн л хижаб өмсөөгүй гэх шалтгаанаар 22 настай Махса Амини бүсгүйг баривчилсны дараа бүсгүй амиа алдаж, улмаар олон нийт эрх баригчдыг буруутган орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цаашлаад олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж, хэдэн сар үргэлжилж байв. Энэ үймээний үеэр цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 500 гаруй хүн амиа алдсан гэх мэдээлэл бий.
Тодруулбал, энэ улсад 18-аас дээш насныхан тамхи худалдан авах эрхтэй байдаг бөгөөд жил бүр тамхины улмаас 64 мянган хүн нас бардаг байна. Мөн сар бүр 75 мянган хүн тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчний улмаас эмнэлэгт ханддаг аж. Түүнчлэн тамхины хэрэглээтэй холбоотой ажилгүйдэл, эрт нас баралт, эрүүл мэндийн зардлын улмаас Британийн эдийн засаг жил бүр 17 тэрбум фунт стерлингийн алдагдалд ордог гэнэ.
Тэдний өгүүлснээр, дэлхийг тойрон хоёр жил тэнгисээр аялах нь ахмадын асрах байранд өгөх төлбөрөөс ч хямд тусаж байгаа гэнэ. Хөлөг онгоцон дээр бүжиглэж, цэнгэх гээд зугаацах зүйл мундахгүйн дээр өрөөг нь хүн цэвэрлэж өгдөг, хоол нь бэлэн гээд олон давуу талтай гэж Жесс, Марти нар өгүүлжээ.
Нэгдүгээр сувгийн редактораар ажиллаж байсан Марина Овсянникова ийнхүү дайн эсэргүүцсний дараа түүнийг "Оросын зэвсэгт хүчний талаар хуурамч мэдээлэл түгээсэн" хэрэгт буруутгаж, торгууль оноосны дараахан тэрбээр Оросоос явсан байна. Ингээд түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн юм.
Өмнө нь, Авлигаас сэргийлэх үндэсний агентлаг Хятадын Zhejiang Geely, Great Wall Motor автомашин үйлдвэрлэгч компаниуд, тоног төхөөрөмж нийлүүлэгч Dahua Technology болон Hikvision, мөн цахим худалдааны Alibaba, ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Xiaomi зэрэг нийт 12 компанийг "дайн санхүүжүүлэгч" жагсаалтад багтааж байв
ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний экспортын татварыг нэмсний улмаас тус компани Хятад, Монгол, Азербайжан, Өмнөд Осети руу нийлүүлэх эрчим хүчний үнийг долоон хувиар нэмэхээр болсон юм. Нэмэгдсэн үнийг хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ зогсооно гэж мэдэгдэж байсан бөгөөд Хятадын тал үнэ нэмэхийг хүлээн зөвшөөрөөгүй тул эрчим хүчний нийлүүлэлтийг зогсоожээ.