Монголын иргэн Өмнөд Солонгост согтуугаар машин хулгайлж, осол гаргажээ
Үүний дараа ослын газраас зугтах гэж байхдаа өөр машинтай мөргөлдөж, машин явах боломжгүй болсон тул тэнд нь орхиод, ослын газраас холгүйхэн зогсоолд байсан машины арын цонхыг нь хагалан орж, машиныг асаан хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийнхан түүнийг саатуулж шалгахад тэрбээр жолооны үнэмлэхгүй байсан нь мөн тогтоогдсон аж.



















