Болгарын фермерүүдийн эсэргүүцэлд уурхайчид, эрчим хүчний салбарынхан нэгджээ
Фермерүүдийн эсэргүүцэл мягмар гарагт цар хүрээгээ тэлж, бусад салбарынхан ч нэгдсэн байна. МИР24 сувгийн мэдээлснээр, Болгарын нийслэл Софи хотод фермерүүд төдийгүй эрчим хүчний салбарынхан, уурхайчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Софи хотноо болсон жагсаалд 10 мянга орчим хүн оролцсон гэж Болгарын үйлдвэрчний эвлэлүүд мэдээлсэн байна.



















