Жерар Депардье цуглуулгынхаа 250 зураг, уран баримлыг дуудлагаар худалджээ
Тэдгээрийн дундаас ХХ зууны үеийн зураач, уран барималчдын бүтээл ихээхэн эрэлттэй байсан гэнэ. Эдгээрийн дунд Ханс Хартунг, Одилон Редон, Герхард Шнайдер,Оливье Дебре болон Эжен Леруа нарын бүтээл багтаж байсан аж. Эжен Леруагийн 30 зураг зарагдаж, нийт орлого 770 мянган евро болсон бол Анри Микогийн хар зургууд 308 мянган еврогоор зарагджээ.



















