Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбатад Чэжүгийн шүүх таван жилийн ял оноов
Энэ оны зургадугаар сард Өмнөд Солонгосын Жэжү хотод соёлын арга хэмжээнд оролцох Монголын төлөөлөгчдийн дунд багтсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбат бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан. Тэрбээр Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан, 20 настай эмэгтэй Б-г Жэжү хотын зочид буудалд, шөнийн 01:00 цаг орчимд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж Жэжү хотын Цагдаагийн газар мэдээлж байв.



















