Гутерриш хүмүүнлэгийн коридор байгуулахыг Путинд санал болгов
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Москва хотод Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нарын уулзалт болж өнгөрлөө.
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Москва хотод Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нарын уулзалт болж өнгөрлөө.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол орны нийт бурхан шашны сүм хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн уламжлалын дагуу Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баярыг аргын тооллын 2022 оны 06 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр зохион байгуулахаар болсон.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5, II тунд 15, III тунд 85, IV тунд 62, нийт 167 иргэнийг дархлаажууллаа.Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.
Сүүлийн үед, Молдовоос салан тусгаарласан Приднестрт байдал эгзэгтэй болох тийшээ хандаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ОХУ Украины өмнөд зүгийг эзлэн, Приднестр рүү орох төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдэж байлаа. Үүний дараа Приднестрийн нутаг дэвсгэр дээр цуврал дэлбэрэлт болсон юм.
Энэ өдрүүдэд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол залуусыг бүртгэж байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын системд 2200 хүн бүртгээд, өчигдөр 18.00 цагт хаагдлаа. Харин өнөөдөр бүртгүүлж чадаагүй олон олон залуус ХХҮЕГ-т цуглаж, бүртгэлийн систем маргаантай байгаа талаар гомдоллож байна.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
Pony.ai компани тусгай зөвшөөрөл авсан нь Хятадын такси үйлчилгээний нэгдсэн удирдлагын системд албан ёсоор бүртгэгдэж байгаа гэсэн үг юм байна.
Монгол Улс 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгасан. Улмаар ирэх сарын 01-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн иргэн хамрагдах боломжтой юм. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар манай улс эрүүл мэндийн нэгдсэн дататай болох юм.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй Кремльд хэлэлцээ хийнэ гэж Интерфакс мэдээлжээ.
Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Их тостын-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 16:30 цагт хүлээн авсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эдийн засаг суларч, эрчим хүчний түүхий эд хомстолд орсон тул ийнхүү нүүрс олборлолтоо нэмэгдүүлэхээр болсон гэнэ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2022.04.26) “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Бурхан багшийн Их Дүйчэн өдөр аргын тооллын 2022 оны 06 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр тохионо.
Энэхүү аяны хүрээнд олон нийтийн сүлжээг ашиглан авлигатай тэмцэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, үнэн зөв мэдээ, мэдээллийг бодит эх сурвалжаас түгээх зорилготой “Авлигатай тэмцэх газар” фэйсбүүк хуудас, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагын соёлыг тогтоох зорилготой “АТГ-Олон нийтийн төв” фэйсбүүк хуудсыг төрийн албан хаагч, бие бүрэлдэхүүнд сурталчлах, нэгдэх, дагах уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дайн эхэлснээс хойш Украинд 217 хүүхэд амиа алдсан талаар Украины Ерөнхий прокурорын газар мэдээлснийг ВВС агентлаг дамжууллаа.
Тогтвортой хөгжилд түүчээлж ажиллахаар үнэт зүйл, стратегидээ тусгаад буй ХААН Банк эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санхүүжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжсээр байна.
Дэлхийн 40 орны Батлан хамгаалахын сайд нарын уулзалт Германы Рамштайн агаарын бааз дээр болох гэж байна. Энэ уулзалтын гол сэдэв нь Украинд цэргийн тусламж үзүүлэхтэй холбоотой гэж ВВС мэдээлжээ.
Халдашгүй байдлын дэд хороо хурал зарлах байх. Ямар нэгэн асуудалд холбогдсон, нотлох, шалгуулах шаардлагатай гишүүд асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, эргээд УИХ-д орж ирэх нь нээлттэй. Одоогоор тодорхой зүйл мэдэхгүй байна. УИХ-д таван удаа сонгогдсон гишүүний хувьд тийм л байр суурьтай байдаг. Аливаа асуудалд холбогдсон бол УИХ-ны гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулаад үнэн зөвөө тогтоолгох хэрэгтэй
Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украин руу довтолсноос хойш дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн дээр дипломатуудыг нь ч нутгаасаа хөөсөөр байгаа юм.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол орны нийт бурхан шашны сүм хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн уламжлалын дагуу Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баярыг аргын тооллын 2022 оны 06 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр зохион байгуулахаар боллоо.