Байнгын хороод хуралдана
Өнөөдөр байнгын хороодын хуралдаан болно.
Путин Оросын гимнастикчин Алина Кабаеватай учир ургуулсан гэх мэдээлэл олон жилийн өмнөөс л Орос, Барууны хэвлэлээр гарч байлаа. Улмаар тэд дундаасаа гурван хүүхэдтэй болсон, Кабаевагийн эсрэг АНУ хориг тавихаар зэхэж байсан ч энэ санаагаа орхисон гэж WSJ бичсэн байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 7, II тунд 15, III тунд 98, IV тунд 84, нийт 204 иргэнийг дархлаажууллаа.Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тогтоолтой танилцахаар өнөөдөр АТГ-т очсон ч хойшлуулсан байна. Тэрбээр ирэх лхагва гаригт өмгөөлөгчийн хамт ирж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцахаар болжээ.
Хоёр орон Оросын хийг рублиэр төлбөр хийн худалдан авч эхэлсэн талаар РИА Новости Гадаад хэргийн яамнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Энэ талаар бид хувийн компанийнхантай уулзлаа. Орц, гарц гаргаж, машины зогсоол байгуулахдаа явган хүний замыг нарийсгаад давхар бродюр тавьчихсан байх магадлалтай. Түүнээс нийслэл болон улсын төсвөөс болон Замын хөгжлийн газраас хийгдээгүй ажил. Намъянжугийн гудамжинд хувийн компани зогсоол байгуулахдаа явган замын бродюртэй давхардуулсан байгааг бид шалгаж, тодруулж байна.
Түүнчлэн тэрбээр өнөөгийн нөхцөл байдал нь НАТО сүүлийн жилүүдэд гаргасан шийдвэрүүдийн үр дүн байж болзошгүй тул Европ тив аюулгүй байдлын тал дээр бие даасан байдалтай болох талаар бодох цаг нь ирсэн хэмээсэн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, тус яамны хүнсний асуудал хариуцсан дарга, бусад албаныхан болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, нэмүү өртгийн зардлыг бууруулах ямар боломж байгааг ярилцсан юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нарын албаны хүмүүс өнөөдөр /2022.04.23/ Богдхан уулын Жаргалантын ам, Нүхтийн аманд олгогдсон замбараагүй газар олголт, байгаль орчинд халгаатай бүтээн байгуулалтын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь очиж ажиллав.
Энэтхэг улс БНХАУ-ын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоосон талаар Олон улсын агаарын тээврийн холбооноос авсан эх сурвалжтайгаар The Times of India мэдээлжээ.Харин ажиллах, дипломат болон бизнес визийг олгож байгаа гэнэ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төсвийн тодотголыг дагуулан яаравчлан шийдвэрлэх асуудал биш. Тиймээс бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн. Үүний дараа бүлэг ярилцаж, шийдвэр гаргана” гэсэн мэдээллийг өглөө.
Ердөө долоон жилийн өмнө сүүлчийн нүүрсний уурхайгаа хааж байсан Британи улс шинээр нүүрсний уурхай нээх гэж байгаа талаар ВВС мэдээлсэн байна. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд нээгдэж буй анхны уурхай аж.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны тавдугаар сарын 02-ны 17:00 цаг хүртэл сунгалаа.
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Сумын төвд хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан байна.
Украины цэргүүд Белгород мужийн Отрадное суурин руу бууджээ. Энэ талаар Оросын Белгородын тэргүүн Владимир Перцев Телеграм сувагтаа бичсэн байна.
Засгийн газрын 2019 оны тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдааныг хориглосон байдаг. Уяачдын хувьд бүтэн жилийн турш морио сойж, унаач хүүхэд, туслах уяач гарган тодорхой ажлын байрыг бий болгож тавдугаар сараас эхлэх хурдан морины уралдаанд бэлтгэдэг. Гэтэл уралдаан эхлэхээс найман хоногийн өмнө хориглосон гэнэтийн шийдвэр гаргасан. Үүнийг Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс эсэргүүцэж байна.
-Хүний эрхийг хамгаалагч иргэн Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Хуульд зааснаар гэм буруутай нь тогтоогдсон, хорихгүй бол үргэлжлүүлэн гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал нь тогтоогдсон, тогтсон гэр оронгүй, удаа дараа гэмт хэрэг хийж байсан хорихоос өөр арга байхгүй. Харин Ч.Мөнхбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авах ямар ч нөхцөл бүрдэхгүй байна. Гэрийн хаяг тодорхой, гэмт хэрэгт оролцож байгаагүй, гэмт хэрэг үйлдэх нөхцөлгүй, сэтгүүлч хүн. ТЕГ агнуурын ерөнхий газар болжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчин чадал, хүний үндсэн болон салшгүй эрхийг хамгаалж, дуугардаг хүмүүсийг агнадаг газар болжээ.
АН-ын бүлгээс Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр реформ хийх тухай зөвлөмж хүргүүлэхээр болсон байна. Зөвлөмждөө үе үеийн реформыг амжилттай хийж байсан Д.Ганболд, С.Баярцогт, М.Энхсайхан, Н.Золжаргал нараас бичгээр санал аван, боловсруулж байгаагаа тус бүлгээс мэдээллээ.
Стокгольмын SIRPI олон улсын хүрээлэн жил бүр дэлхий дахины цэргийн зардлуудын талаар илтгэл гаргадаг. Энэ жил гаргасан илтгэлд дэлхийн орнуудын цэргийн зардал түүхэнд анх удаа хоёр их наядыг давсан гэж онцолжээ.