НМХГ: Нийслэлчүүд сайжруулсан зуухтай болохгүй л бол утаа арилахгүй
Шадар сайдын 2020 оны тушаалаар эрчим хүчний дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгж бий. Эдгээр аж ахуй нэгж байгууллагыг 2022 оны таван сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Мөн уг шийдвэрээр 68 аж ахуй нэгж угаасан нүүрс түлж байгаа. Тус байгууллагууд дээрх хугацаанд угаасан нүүрс түлэхийг хориглосон. Шийдвэрийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэн ажиллана.


















