Орон сууцны үнэ 20.4 хувиар өслөө
Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрлээ.
Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрлээ.
Чех улс өнөөгийн нөхцөлд Киевийн талд бат зогсож байгаа улс орнуудын нэг юм. Энэ улс НАТО-ын орнуудаас хамгийн түрүүнд Украин руу танк нийлүүлж байв.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 30 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 29 нь Улаанбаатарт, 1 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 165 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 12 хүн хөнгөн байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Эстонийн Таллин хотод байх ОХУ-ын Элчин сайдын яамны гадна эстони бүсгүйчүүд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Тэд Оросын цэргүүд Украины хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаад анхаарал хандуулах зорилготой байсан гэж "Обозреватель" мэдээлсэн байна.
Ажлын хэсэг гэчихээд ажилласан ч юм байхгүй. Ажлын хэсгийн нэр барьж, УИХ-ын гишүүдэд тараасан ажлын хэсгийн дүгнэлтэд байхгүй зүйлийг сонин хэвлэлээр ийм юм явж байна гэж УИХ-ын индрээс хүмүүсийг гутаан доромжилж, гүтгэдэг чи хэн бэ. Үүнээс болоод Н.Алтанхуяг Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн ойлголтыг ард иргэдэд төрүүллээ. Зээл аваагүй. Баримттай, шударга, үнэн юм ярьж бай, Б.Баттөмөр өө.
“Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны "Янзтай дээд лиг"-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. Ер нь спортоор хичээллэдэг хүн манлайлах чадвартай байдаг. Аливаа зүйлд бууж өгөхийг, ялагдахыг хүсдэггүй. Тэр зан чанарыг зөв хүмүүжилтэй холбох хэрэгтэй. Тэгж байж хүчирхэг монгол ирээдүй бүрдэнэ” хэмээн онцолж байв.
Дэлхийн томоохон арилжааны байгууллагууд тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Оросын төрийн өмчит газрын тосны компаниудаас авах газрын тос, түлшний хэмжээгээ бууруулах зорилготой гэнэ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Зузана Чапутовад Итгэмжлэх жуух бичгээ барив.
"Корпорейт энд Конвейншн центр"-т Атрын IV аяны хүрээнд "Эх орны-Эрүүл хүнс үйлдвэрлэгч" тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болно.
Шведийн Упсала хотод Украиныг дэмжсэн тоглолт болохоор төлөвлөгджээ. Энэ тоглолтын гол хэсэг нь орон нутгийн сонирхогчдын найрал хөгжмийн Sоdra bergens balalaikor хамтлагийн үзүүлбэр байсан бөгөөд тэд Оросын балалайка хөгжмөөр тоглох ёстой байсан гэнэ.
Хятадад авч хэрэгжүүлж байгаа коронавирусийн халдвартай тэмцэх арга хэмжээнүүд ачаа хүлээн авах ажлыг саатуулж, дотоодын эрэлтийг сулруулсан тул импорт ийнхүү буурсан гэж шинжээчид үзэж байгаа аж.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг энэ жил нийт 4860 гарааш чөлөөлөхөөс өнгөрсөн хугацаанд 35 байршилд 1025 гарааш чөлөөлсөн. Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөснөө хэлж байлаа. Үлдсэн есөн байршлыг ногоон байгууламж, тоглоомын талбай хэвээр үйл ажиллагааг нь явуулахаар төлөвлөжээ.
Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 2022 оны 04-р сарын 30-ны өдрөөс, Эрхүүгээс 2022 оны 04-р сарын 29-ний өдрөөс эхлэн аялах гэж байна.
Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсанаас хойш АНУ болон Барууны орнууд Украин руу зэвсэгийн тусламж илгээсээр байгаа юм.
Өнөөдөр УИХ чуулган болон байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаантай.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 46 цэгт 46 багийн 185 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдан, байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Европын хэд хэдэн орны төрийн тэргүүн Украинд очин, Зеленскийтэй уулзсан юм. Энэ удаад Польш, Литва, Латви, Эстонийн төрийн тэргүүнүүд Владимир Зеленскийтэй биечлэн уулзаж, дэмжихээр Киевт очсон байна.
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
Энэ он гарснаас хойш газрын тосны үнэ байнгын өсөлттэй байна. Тосны үнэ хоёрдугаар сард тасралтгүй нэмэгдсэн учраас гуравдугаар сард манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ автобензиний төрөлд (АИ92, АИ80, АИ95, АИ98 ) тонн тутамд 109 ам.доллараар, дизель түлш 96 ам.доллараар өссөн. Дөрөвдүгээр сарын хил үнэ ч өсөлттэй, автобензиний төрөл тонн тутамдаа 168 ам.доллараар, дизель түлш 152 ам.доллараар нэмэгдэж ирж байна.