Чевнингийн хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хугацааг сунгалаа
Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Элчин сайдын яам хоорондын Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолд Англи улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малон, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.


















