КОВИД-19: Улсын хэмжээнд 40 халдвар шинээр бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 40 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 32 нь Улаанбаатарт, 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 163 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 12 хүний биеийн байдал нэн хүнд бол 15 хүн хөнгөн байна.


















