Шүүхээс Э.Одбаярыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Прокуророос яллагдагч Э.Одбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг хянахад прокурорын санал үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.



















