Ц.Гансүх: Халдвараар өвчилсөн иргэд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах боломжтой
Коронавирус халдварын улмаас өвчилсөн даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллагаас олгосон хуудсыг үндэслэн тэтгэмж олгодог. Тухайн иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хугацааны хуудсыг эрүүл мэндийн байгууллагаас авч харьяа нийгмийн даатгалын хэлтэс болон ажил олгогчид хүргүүлнэ. Ингэснээр холбогдох журмын дагуу тэтгэмжээ авах боломжтой. Тус тэтгэмжийг олгох хувь хэмжээ нь тухайн даатгуулагчийн сүүлийн гурван сарын хугацаанд бүтэн ажилласан хөдөлмөрийн хөлсний дунджаас 50-75 хувиар бодож олгоно" гэж мэдээллээ.



















