Улаанбаатар "УЛААН БҮС" болоход ойрхон байна
Цар тахлын өндөржүүлсэн байдлын зэрэгт байгаа хэдий ч хичээлийн шинэ жил эхэлж, энэ долоо хоногоос оюутнууд танхимаар хичээллэн, Улаанбаатар хот олны их хөлд дарагдаад байна. Хүүхдээ сургуульд нь зөөх эцэг эхчүүд, шинэ оюутныхаа сургуулийн зам, амьдрах байранд нь оруулахаар орон нутгаас хамтдаа ирсэн ахан дүүс хотын гудамжаар зөрөлдөж, автозамын түгжрэл дээд цэгтээ хүрлээ. Энэ хэрээр коронавирусийн халдвараас өөрсдийгөө хамгаалах, эсэх хамгаалах нь иргэний үүрэг болоод байна. Хаваржин, зунжин уулзалдаагүй нэг ангийнхан хамтдаа хөгжилдөх нь сайхан ч хүүхэд залуус л болсон хойно амны хаалтыг огоорч, амтат зайрмаг, ундаа жүүсийг тамшаалан олны дунд явцгааж байна.



















