С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Монгол Улсын Ерөнхийлөгч томилох зохицуулалттай учраас татгалзана гэсэн ойлголт байхгүй юм. Харин шүүгчийг шилж сонгодог, шүүгчид хариуцлага тооцдог, шүүгчийг томилдог бүхий л асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцдог асуудал нь өөрөө зохимжгүй учраас үүнээсээ татгалзаж улс төр, хууль зүй, шударга ёсны манлайлал гаргалаа гэж харж байна.



















