Гаитид гурван өдрийн гашуудал зарлав
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь Гаитигийн нийслэл Порт-о-Пренс хотоос баруун зүгт, 125 км зайд байсан гэнэ.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь Гаитигийн нийслэл Порт-о-Пренс хотоос баруун зүгт, 125 км зайд байсан гэнэ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамнаас “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг” санаачилгын хүрээнд тус улсын SD Biosensor үйлдвэрлэгчийн 300,000 ам.долларын үнэ бүхий 2,850 ширхэг багц буюу 71,250 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст нэмэлт, гурав дахь тунг албан журмаар тарих талаар Цагаан ордон зарлахаар зэхэж байгаа гэнэ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүүхэд коронавирусээр өвчлөөд байна. Ковидоор өвчилсөн том хүнд ч бай, хүүхдэд ч бай ковидын дараах эмгэг хам шинж, эмнэл зүйн хам шинжүүд илэрч байгаа. Өөрөөр хэлбэл, толгой өвдөх, ядрах, үл ялиг ачаалал авахаараа амьсгаадах, мартамхай болох, юманд төвлөрөхгүй байх гэх мэтээр шинж тэмдэг илэрнэ.
цар тахал дэгдсэнээс хойш Шри-Ланкад 355 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 6096 хүн халдварын улмаас нас барсан байна.
Энэ бол худал мэдээлэл. Манай бүлгийн гишүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулах асуудлаарх бичигт гарын үсэг зураагүй.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2021 оны 08 дугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 7 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7,470 өрхөд олголоо.
Оросын "Спутник Лайт" вакциныг Пфайзер вакцины хоёр тун тариулсан хүмүүст гурав дахь тун болгон таривал "дельта" хэмээн нэрлэгдсэн, коронавирусийн "энэтхэг" хувилбараас хамгаалах дархлааг нэмэгдүүлэх гэнэ.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1298 тохиолдол бүртгэгджээ. Мөн халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр халдварын улмаас нийт 884 хүн нас бараад байна.
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1298 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 318 нь Улаанбаатар хотод, 979 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1628 хүн эдгэрлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны дүрвэгчдэд тусламж олгох зорилгоор хагас тэрбум доллар гаргахыг тушаажээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
"Бид “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй Төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар 2 дээш машин, байр, 200 дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хаслаа. Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай болж, мөн нөхцөлтэй болж байгаа буюу Conditional social transfer /Германы жишээ авсан/ нэвтрүүлсэн.Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналт сайжруулна.
Ирэх сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлж, Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, нэг хүүхдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг өчигдөр Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
Хойд Солонгос сүрдүүлж байгаа ч Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчин хамтарсан цэргийн сургуулилалтаа наймдугаар сарын 16-ны өдөр эхлүүллээ.
Өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд I тунд 693, II тунд 2022, нийт 2715 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.100.140 иргэн I тунд, 1.005.287 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2336 жирэмсэн эх, 12-15 насны 39.600 /44.6%/, 16-17 насны 18.901 /55.8%/ хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
АНУ 2001 онд Афганистанд эхлүүлсэн 20 жилийн дайнд 193 тэрбум доллар зарцуулж, 2500 орчим цэргээ алдав. Анхны зорилго биелээгүйгээр үл барам талибуудын ялалтаар он удаан жилийн дайн дууслаа.
Тэгвэл эхний өдөр буюу наймдугаар саырн 16-ны 09:00-18:00 цагийн хооронд улсын хэмжээнд 10.65 хувь, нийслэлд 15.86 хувьтай баталгаажуулалт хийжээ. Бүртгэл баталгаажуулах үйл явц энэ сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар ханган биелүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаас ДААЛГАХ нь: