Талибууд болзлыг хангавал Герман Афганистанд туслахад бэлэн
Европын холбоонд "шархаа долоох цаг байхгүй", Афганистантай холбоотой байр сууриа "нэн яаралтай" тодорхой болгох ёстой гэж Маас мэдэгджээ.
Европын холбоонд "шархаа долоох цаг байхгүй", Афганистантай холбоотой байр сууриа "нэн яаралтай" тодорхой болгох ёстой гэж Маас мэдэгджээ.
Коронавируст халдварын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож чадаагүй шалгуулагчдаас авч буй Элсэлтийн ерөнхий шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулж байна. Шалгалтад улсын хэмжээнд нийт 220 шалгуулагч хамрагдаж байна. Тус шалгуулагчдыг ЭМЯ-наас ирсэн жагсаалт болон БСУГ, БҮТ-д ирүүлсэн өргөдөл, шинжилгээний бичиг, эмнэлгийн магадлагаад үндэслэн суудлын хуваарийг бодож шалгалтад оруулсан. Шалгуулагчид анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх ба хэмжээст оноог шалгалт өгснөөс хойш 24 цагийн дотор мэдээлэх гэнэ.
Хоёр сайдын хамтарсан тушаалд тухайн сургууль, цэцэрлэг гурван хүний бүрэлдэхүүнтэй тандалт, хариу арга хэмжээний багтай байна гэж заасан. Уг гурван хүний бүрэлдэхүүнд сургууль, цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтан, мэдээлэл технологийн ажилтнууд орох боломжтой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хариу арга хэмжээ авах мэдлэгтэй гурван хүний баг байгуулна гэсэн үг. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед нэн түрүүнд эмчид мэдэгдэх бөгөөд тухайн эмч хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 4, суурин 58 цэгт 82 багийн 426 эмч, ажилтан ажиллаж, 8184 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Баасан гарагийн мэнд. Хичээл сургуулийн үйл ажиллагаа жигдэрч эхэллээ. Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд цахимаар хичээллэсэн. Харин энэ хичээлийн жилд танхим болон танхимын бус хослуулсан хэлбэрээр хичээллүүлэхээр Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн. Ингэхдээ салбар яам нь зохион байгуулалтыг хариуцна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулиуд 5/9 зарчмаар хичээллэх юм.
Энд дуулгахад, "Ида" хар салхи наймдугаар сарын 29-ний өдөр Мексикийн булангийн эрэгт дэгдсэн бөгөөд энэ нь 1850 оноос хойш тохиож буй анхны хүчтэй салхи хэмээн эрх баригчид мэдэгдэж байлаа. Байгалийн гамшгийн улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн Луизиана, Миссисипи мужуудад гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алджээ.
Эсэргүүцлийн фронтынхон талибуудын хяналтад ороогүй цорын ганц нутаг болох Панжшер мужид "Талибан" хөдөлгөөнийхөнтэй тулалдаж байна. Харин энэ зуур "Талибан" хөдөлгөөн шинэ засгаа бүрдүүлж эхэлжээ.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.
Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.
Зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг энэхүү уралдаанд 2021 онд дэлхийн 10 гаруй орноос 16 хүртэлх насны сурагчид цахим хэлбэрээр оролцож ур чадвараа сорьж өрсөлджээ
Улаанбаатар хотод 2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын байгууллагын нийт 152 төсөл, арга хэмжээ бий.
Паралимпын наадамд оролцож буй манай тамирчин З.Ганбаатар өнөөдөр 25 метрийн спорт гар бууны дасгалын тогтоол буудлагаа өглөө гүйцэтгэсэн.
2021-2022 оны галлагааны улирал буюу өвөлжилтөд зориулан өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн. Одоогоор 80 орчим хувийн биелэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэн хэд хэдэн дэд сэдвийг агуулдаг.
Шинжээчдийн үзэж байгаагаар Азийн мегаполисууд хамгийн өндөр өртөгтэй хот болсон шалтгаан нь коронавирусийн цар тахлын эхний цохилтын дараа эдийн засаг нь эрчимтэй сэргэсэнтэй холбоотой гэнэ.
“E-Immigration” аппликэйшн нь англи, орос, хятад, солонгос гэсэн 4 хэлний сонголттойгоор бүтээгдсэн байна.
Зам тээврийн хөгжлийн яамнаас автомашины азын дугааруудын дуудлага худалдаанаас төвлөрлөсөн мөнгийг Хүүхдийн төлөөх санд байршуулахаар болжээ.
“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк гарлаа.
Оросын Ерөнхийлөгч Умардын их дайны талаар ярих үедээ алдаа гаргасныг уулзалтад оролцож байсан сурагч хүү залруулжээ.
Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 333,450 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авлаа. Ингэснээр 3 дугаар улиралд хүлээн авах нийт 1,124,370 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.