Олимпын наадмын үеэр ХААН Банк харилцагчдадаа iPhone-12 гар утас бэлэглэнэ
ХААН Банкны 30 жилийн ой 2021 онд тохиож буй. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан ХААН Банкны зүгээс харилцагчдадаа талархал илэрхийлж, Олимпын наадмын үеэр долоо хоног бүр 21 аймаг, 9 дүүргээс 30 харилцагч тодруулж, 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 8-ны хооронд гурван долоо хоногийн турш 90 iPhone-12 гар утас бэлэглэх гэж байна.


















