Б.Жавхлан: Оны эхний улиралд эдийн засаг 15 хувиар өссөн
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн биелэлт, гүйцэтгэлийг танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гурван сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийтдээ 3 их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Ерөнхийдөө гүйцэтгэл 70 хувьтай байгаа. Төлөвлөгөөний хүрээнд олгогдож байгаа зээлийн эцсийн зорилго нь ажлын байрыг хамгаалах, эдийн засгаа дэмжих юм. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд эдийн засаг нэгдүгээр улирлын байдлаар өнгөрсөн оныхтой харьцуулахад 15 хувиар өссөн байна.


















