Бамбаруушийг тайгад тавилаа
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна.
"Жаст" группын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Улсын дээд шүүхэд товлогдсон.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Тус хуралдаанаар УОК-ын саналуудыг хэлэлцэж буй. УОК-оос коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналыг гаргаад буй. Тэгвэл УОК-ын энэ саналыг Засгийн газар дэмжиж, наадмын нэг жилээр хойшлууллаа.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
Цагдаагийн албан хаагчид энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14 609 зөрчлийг илрүүлжээ. Үүний 6 355 нийслэлд, 8 254 орон нутагт бүртгэгдсэн байна.
2021 оны 1-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Үүний хүрээнд “Банкийг хувьцаат компанийн хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-д зааснаар системийн нөлөө бүхий банкнууд Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө боловсруулан 2021 оны 7-р сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэн хянуулах үүрэгтэй.
Тэд өглөөнөөс үдэш хүртэл хотын гудамж талбайг цэвэрлэдэг. Харин энэ удаа уяачдын морины морины хомоол, шээсийг цэвэрлэх ажилтай боллоо.
УОК-оос Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналыг гаргаж, Засгийн газар яг одоо яг асуудлыг хэлэлцэж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 388 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна. Үүнээс нийслэлд 50 эмнэлэгт 6594, тусгаарлан ажиглах 23 байранд 960 иргэн байгаа юм.
Коронавирус цар тахлын энэ үед иргэд шинжилгээ өгөх цаг болон шинжилгээний хариугаа авдаг Eruul.gerege.mn систем төлбөрийн асуудлаас үүдэн ажиллахгүй болсон талаар өмнө бид мэдээлсэн.
МИАТ ТӨХК-ийн Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ7132 дугаарт ачаа тээврийн нислэг өчигдөр 23:55 цагт Буянт-Ухаа ОУНБ-д газардлаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод 25 суурин цэгт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13815 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 6277, II тунд 1307, нийт 7584 иргэнийг дархлаажууллаа. Энэ өдөр 132 жирэмсэн эх, 12-15 насны 4355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16.0 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ.
Жил бүрийн наадмын хурдан морины уралдааны үеэр хэдэн арван хүүхэд мориноос унаж, гэмтэж бэртэн, зарим нь амь насаа алддаг. Харин энэ тухай уяач нар ам нээдэггүй. Хариуцлага ч үүрдэггүй. Хүүхэд амь насаараа хохирч, гэр бүл нь шар махтайгаа хатаад үлддэг.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Энэ хуралдаанаар УОК-оос оруулсан саналуудыг хэлэлцэнэ.
Үндэсний баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т Хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх үүрэгтэй. 4.2. Уяачид нь салбар хорооноос зарласан цаг, байранд өөрийн иргэний үнэмлэх, морины нас, угшлын тодорхойлолт, уралдах хүүхэд, түүний төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, ослын даатгалд даатгуулсан баталгааг авч ирж бүртгүүлэн, дугаар авах журамтай.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
"Манай оронд төдийгүй дэлхийн улс оронд Дельта вирусийн давлагаа эхэлж байна. Иймд Дельта вирустэй холбоотой хорио цээр, хариу арга хэмжээг улс орнууд чангатгаж байна. Манай улсад хэд хэдэн судалгааны ажил хийгдэж байгаа. Мөн Япон улс руу 50 сорьцыг илгээсэн. Урьдчилсан дүнгээр Япон улс руу илгээсэн 50 сорьцоос 5 сорьцод нь Дельта вирус илэрсэн. Эдгээр хүмүүсийг тусгаарласан. Өнөдрийн байдлаар Дельта хувилбарын тархалт байхгүй"
Өнөөдөр УОК хуралдсан. Хуралдааны шийдвэр гарлаа. Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ. Засгийн газар, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо долдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийсэн. УОК-д давхар танилцуулсан. Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид энэ удаагийн баяр наадмыг хойшлуулах нь цар тахлыг давлагааг багасгах боломжтой гэх дүгнэлтийг гаргасан. Энэ хүрээнд УОК Ардын хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулах шийдвэр гаргаж, маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлүүлэх санал хүргүүлсэн. Засгийн газрын ээлжит бус хуралдаан маргааш өглөө 09:00 цагт эхэлнэ. Уг хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл “Дэлхий нийтэд корона вирусын нөхцөл байдал хүн байна. Өнөөдрийн байдлаар нийт 180 сая иргэн халдвар авч, 3.9 сая иргэн амь насаа алдлаа. Дэлхийн 225 улсад корона вирусын халдвар цар тахлын түвшинд хүрсэн. Манай улсад 117.963 иргэн халдвар авсан байна. Нийт 79206 хүн эдгэрч, харамсалтай нь 578 иргэн нас барлаа. Дэлхий нийтийг харж байхад коронавирусын нөхцөл байдал ойрын үед сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын эмэгтэй гишүүд хэд хэдэн санал санаалчилга гаргаад байна.