Улаанбаатарт 15 хэм дулаан, бороотой
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ховд аймаг хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, 21 аймгаа тэргүүлж 2020 оны Монгол Улсын шилдэг аймаг болсон. Тус шагналыг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авчээ.
Багануур дүүргийн ЗДТГ-ын хамт олон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх Гарааны бизнесийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Учир нь 2022 онд Багануур дүүрэг залуусынхаа гарааны бизнесийг дэмжих төвтэй болох юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбат нарын 7 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл бараалхлаа.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ жил бол ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хятадын Коммунист намын 100 жилийн түүхэн замналыг эргэцүүлэхэд, энэ 100 жил бол анхны санаа үүрэг хариуцлагаа биелүүлж ирсэн 100 жил юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын яам санаачлан «Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа» сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээлтээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 048 сорьцод шинжилгээ хийснээс 2246 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 115 478 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1345 нь Улаанбаатар хотод, 901 нь орон нутагт байгаа. Халдварын нөхцөл байдал хүндэрсээр байна. Тиймээс таны шинжилгээний хариу "ЭЕРЭГ" гарсан бол та дараах зөвлөмжийг дагаарай.
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.30/ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 935 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 2 001 070 хүн, хоёрдугаар тунд 1 742 760 хүн хамрагджээ гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.
Соёлын яамнаас 9 аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт орших 15 үл хөдлөх дурсгалд улсын хамгаалалтын зэрэглэл тогтоох санал боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлууллаа.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Хөшигийн хөндий дэх Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудлын нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2021 оны 7 дугаар сарын 4-нд эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэлт хийх ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд гадаадын 25 оронд Монгол Улсыг төлөөлөн суух 25 Элчин сайдыг танилцуулсан байна.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ерөнхий боловсролын 839 сургуульд нийт 76 сэтгэл зүйч үндсэн орон тоогоор ажиллав. Үүнээс 85.5 хувь буюу 65 нь мэргэжлийн сэтгэл зүйч байгаа бол 14.4 хувь буюу 11 нь мэргэжлийн бус хүмүүс ажилласан байна. Тодруулбал, өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах хүсэлтэй байдаг байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулж байна.
1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2-6 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн.