Гэр бүрэхэд сайн
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 12.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 12.
Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх төрлийн баар, ресторан, кофе шопын танхимын үйлчилгээг хязгаарлаж, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаахаар болсон билээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, бэлтгэл хангуулах, зөвлөн туслах зорилгоор хяналт, шалгалт хийж байгаа юм. Тэгвэл зургадугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын 2149 албан хаагч гурван ээлжээр ажиллан, 3725 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 1544 зөрчил илрүүлэн, 52.2 хувийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах арга хэмжээг авсан байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2021.06.21/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Уг хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүний хамтаар санаачлан, боловсруулжээ.
Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ долдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 23 удаагийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Казахстан улс руу хийхээр төлөвлөсөн байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.06.21/ ээлжит хуралдаанаа хийлээ.
Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 368.3 мянган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавин ажилласан.
Японы сумогийн холбоо өнөөдөр буюу зургадугаар сарын 21-ний даваа гарагт банзукэ буюу албан ёсны чансааны жагсаалтыг гаргажээ.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны 6 дугаар сарын 29,30-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтаар цахим хэлбэрээр бүртгэнэ.
Шар айраг, архины хэрэглээ буурах болсон нь эрүүл мэнддээ анхаарах тухай эмч нарын зөвлөгөөтэй холбоотой гэж үзжээ.
Тухайн иргэнд хууль тайлбарлан өгч 200.000 төгрөгөөр торгох үндэслэлтэй талаар тайлбарлаж өгсөн ба мэдээлэлд дурдсан шиг хавсарч унаган өшиглөж, бэлнээр мөнгө авчирч өг гэж хэлээгүй болох нь шалгалтын явцад урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Олон нийтийн сүлжээнд пост оруулсан иргэн “Э” гэгч нь цагдаагийн алба хаагч “С”-ын биед халдаж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн үйлдлийг /Камерын бичлэгтэй/ тус аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Нийслэлийн нийгмийн салбарын удирдах ажилтнууд цахимаар хуралдаж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн зарим үүрэг, чиглэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Спорт хорооноос 294 фитнесс, 49 чийрэгжүүлэх төв, 63 усан сангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ.
Ингэснээр, зургадугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нийтийн хоолны үйлчилгээний газрууд 21:00 цаг хүртэл ажиллах юм байна.
Дотооддоо дархлааг дэмжих биобэлдмэлийн үйлдвэрлэлийн газрыг ажиллуулж байна. НЭМТ-ийн био бэлдмэлийн төвийн үйл ажиллагааг сэргээж, халдварын эсрэг тунгийн үйлдвэрлэлийг долдугаар сарын дундаас гаргаж эхэлнэ.
Монголын Үндэсний Морин уралдаан уяачдын холбооноос мэдээлэл хийж байна.
Оросын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний шинэчилсэн загварт шилжиж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Дорноговь, Өмнөговь аймгуудад Шуурхай бүлэг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ЗТХЯ, ГЕГ, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянзүрх дүүргээс удирдан явууллаа.
Халдварын нөхцөл байдал хүндэрч, зуу зуун хүн амиа алдаж буй энэ цагт үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Мөн зургадугаар сарын 25-нд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөнө. Энэ асуудлаар өнөөдөр Ардчилсан намаас мэдэгдэл хийв. Тодруулбал, "Шинэ сонгогдсон ерөнхийлөгч баяр ёслол, парад зохион байгуулж болохгүй. Зургадугаар сарын 25-ныг Үндэсний эмгэнэлийн өдөр болгож, ард түмнээсээ уучлал гуйх ёстой" хэмээв.
Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Ковид-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байгаа тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд Яаралтай тусламжийн төв байгуулж, 145 ор дэлгэж эхэллээ.
Австрали улс 2022 оны 12 дугаар сар хүртэл хилээ нээхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна.