Т.Баярхүү: Хотын захиргааны шинэ байранд 145 ортой эмнэлэг байгуулна
Их, дээд сургуулиудын дотуур байрыг тусгаарлан, ажиглах байраар ашиглах, мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг татан оролцуулах ажлыг төлөвлөж байна. Энэ хүрээнд 1500 эмнэлгийн орыг дэлгэнэ. Хэдийгээр эмнэлгийн орыг нэмэгдүүлж байгаа ч халдварын тархалт өндөр байвал эмч, мэргэжилтнүүдийн дутагдал үүсэх нөхцөл бий болоод байна.


















