Х.Баттулга: Өвөг дээдсийн дайчин нэр төрийг өндөрт өргөж ирсэнд Та бүгдэд талархлаа
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3,300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирээд байна.


















