Хөл хориод яахав ээ, хүмүүст хөдөө гарах боломж олгочих
Дөрвөн уулын дунд, дөрвөн хананы дотор хоригдож залхсан нийслэлчүүдээс дахиад хөлөө хориулах уу, халдвар хамгааллын дэглэмээ бариад хөдөө гарч агаарлах уу гэсэн асуултыг асуух утгагүй байх л даа. Хаана ч халдвар байгаа гэдгийг ухамсарлаж, хариуцлагаа жаахан өндөрсгөөд хөдөө гарцгаавал яасан юм бэ, хэдүүлээ. Ванкциндаа найдаад шүү дээ.



















