Өнөөдрийн байдлаар 400 хүүхэд, 500 гаруй жирэмсэн эх халдвар авчээ
Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Ковид-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байгаа тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд Яаралтай тусламжийн төв байгуулж, 145 ор дэлгэж эхэллээ.


















