П.Алтантөгс: Давхар автобусыг БНХАУ руу буцаасан
Өнгөрсөн жил БНХАУ-ын “Nanjing Golden Dragon Bus” автобусны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн автобуснуудыг туршилтын журмаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад тохиромжтой эсэх, өндөр, дулаалга, зэргийг шалгасан юм. Жишээлбэл, зуны кондиншинтой боловч өвлийн халаалтгүй. Тиймээс нэмэлт дулаалгын систем хэрэгтэй болно. Монгол улсын нөхцөл байдалд тохирч байгаа эсэхийг туршиж байж нийтийн тээвэрт явуулах зөвшөөрөл авдаг.
















