Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг SHUUD.MN сайт шууд дамжуулан хүргэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдана. Хуралдаанаар нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдана. Хуралдаанаар нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
"Тяньхэ" сансрын станцын нийт урт нь 16,6 метр, диаметр нь 4,2 метр бол нислэгийн жин 22,5 тонн юм. Энэ нь Хятадын зохион бүтээсэн хамгийн том аппарат бөгөөд 10 жил сансарт байх энэ станц дээр гурван сансрын нисэгч байхаар тооцоолжээ.
УОК-ын шийдвэрээр Монгол Улсад гадаадаас ирж байгаа бүх хүн вакцинд хамрагдаагүй, эсвэл эхний тунгаа хийлгээд хоёрдугаар тунгаа хийлгээгүй, хоёр тун хийлгэсэн боловч олон улсын эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу 14 хоног дуусаагүй бол долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана. Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрсөн бол тусгаарлагдахгүй. Монгол хүн эх орондоо ирэхэд заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Вакцинд хамрагдаагүй бол ирж болно. Нээлттэй. Гэхдээ долоо хоног тусгаарлагдана.
УИХ дахь байнгын хороо хуралдаж, ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Дэлхийн улс орнууд коронавирусийн цар тахалтай тэмцэж, халдвараас үүдэлтэй хязгаарлалтын улмаас дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэн, энэ хямралыг даван туулах гэж тэмцэж байх зуур улс төр, нийгэм, хоёр талын харилцаа хурцадсан улс орнууд байсаар байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 51 суурин цэгт, 56 явуулын автобусаар 158 багийн 955 эмч, ажилтан ажиллаж, 36732 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас дээш насны иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 44, Орон нутагт 19, Улсын хэмжээнд 63 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1827, II тунд 12248, нийт 14075 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 97.2 хувь буюу 926777 нь I тунд, 53.4 хувь буюу 509502 нь II тунд хамрагдаад байна.
Сонгогч сонголтоо хийснийхээ дараа сонгосон төлөөлөгчөөсөө хариуцлага нэхдэг байх ёстой. Харин сонгуульдаа оролцоогүй хэрнээ хэн нэгнээс хариуцлага нэхээд суух нь утгагүй. Тиймээс өөрсдийн ирээдүйгээ ямар байлгахыг хүсэж байна. Түүнийхээ төлөө сонголтоо хийх ёстой. Тиймээс албан ёсны эх сурвалжаас мэдээллээ аваад сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлье.
Хятадын Шэньжэнь хотод олон дэлгүүр, офис байрладаг 300 метрийн өндөр барилга тодорхойгүй шалтгааны улмаас ганхаж, чичирхийлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Сэтгэлд сэвтэй газарт очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
УБЦТС ТӨХК- иас 2021 оны 05 дугаар сарын 19-ны лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 15 цаг 08 минутад 16 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Энэ сарын өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 19-ний 09:00-17:00 цагийн хооронд явагдах тул иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утаснуудад холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.
Африкаас ирэх дүрвэгчдийн урсгалыг хянах зорилгоор Мароккотой залгаа хилийн дагуу өргөст тортой зургаан метр өндөртэй хашаа байрлуулсан ч цагаачид энэ саадыг даван нэвтэрсээр байгаа гэнэ.
Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Израил улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгчээ.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулахаар төслийн ажлыг эхлүүлээд байна.
Дархлаажуулалт иргэдийн үл итгэлээс болж удааширж байгааг Филиппиний Ерөнхийлөгч шүүмжлэн, тарилга хийлгэхдээ вакцин сонгохыг хоригложээ.